Sugar

Хүслээ биелүүлье гэвэл...

Nov 19, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хүслээ биелүүлье гэвэл...

Хэрэв хүсч буй зүйл тань нэг л бүтэж өгөхгүй байвал ач холбогдол өгөхгүй орхиод өөр сайн зүйлийг бод. Та ямар нэг зүйлийг хэт хүсэхэд сэтгэл зүйн тэнцвэрээ алдаж эрч хүчээ дэмий зарлагаддаг. Хүсэлдээ хөтлөгдөж нэрвэгдсэн хүнийг шувуу барихыг хүссэн араатан амьтнаар зүйрлүүлдэг аж. Хэрэв ямар нэг араатан, шувуу  барихаар архирч асч байвал шувуу үргээд нисээд явчихна. Харин тайван үл тоосон байдалтай зэхэж байгаад хажууд нь очиж шүүрээд авах магадлал өндөр байдаг гэнэ. 

Хүсэл гурван янз байдаг байна. 1/ Хүчтэй хүсэл зорилт болон хэрэгжих. Энэ бол гүйцэлдэх хүсэл юм. Энэ үед хүслийн эрчим замхарч үйл хөдлөлрүү шилждэг. 2/ үйл хөдлөлгүй түвэгтэй хүсэл. Бүх эрчим хүлээлтэд зарцуулагдаж дэмий үрэгдэхээс гадна, янз бүрийн таагүй байдлыг дагуулж байдаг. 3/Хамгийн аюултай хүсэл. Хүсч буй зүйлээсээ хамааралтай болж хэт ач холбогдол өгөх. Ийм маягийн хүслүүд: “би хүссэндээ хүрвэл, миний байдал дээрднэ” “би үүнийг хийхгүй бол амьдрал минь утга учиргүй” “хэрэв би үүнийг хийчихвэл бусдад өөрийгөө харуулна” “би хэрэв үүнийг авбал бүх юм сайхан болно” гэх мэт. Эдгээр нь хүний эрч хүчийг бардаг. Тиймээс нэгдэх хүслийн зарчмыг баримтлах хэрэгтэй бөгөөд ач холбогдолыг тооцохгүйгээр цэвэр зорилт болгосон хүсэл бүтдэг ажээ. Хүн, болж буй, болох үйл явдалд хэт ач холбогдол өгөх нь эрсдэлд хүргэдэг байна. Энэ нь мөн л бидний үл таних нэгэн хууль болох хүчний тэнцвэр үйлчилдгийн нэг жишээ аж. Тиймээс ач холбогдолдоо хязгаар, тааз тавьж үйл хөдлөлдөө анхаарах ёстой аж. Хүссэндээ хүрэхэд ач холбогдолыг оруулаагүй зөвхөн цэвэр хүсэл байх ёстой гэнэ. Аливааг бурханчлахгүй ердийн хандахад хүсэл биелэх, саад бэрхшээлээс ангижирдаг байна. Хүсэл тань ердийн, та сонин авах гээд сонины мухлаг очихоор явах гэж байгаа шиг л байх хэрэгтэй гэнэ. Мөн хүсээгүй зүйлийнхээ талаар аль болох бодож болохгүй. Аливаа таагүй зүйлд дургүйцэх, уурлах үзэн ядах тусам давтагдах үргэлжлэх магадлал өндөр байдаг нь мөн л энэхүү сэтгэлийн тэнцвэр, ач холбогдол хэт өгч буйтай холбоотой байдаг байна.

Тиймээс аливааг хошигнож хүлээж авах, бүр огт тоохгүй байхад дотоод ухамсараа сургах боломж бидний гарт байдаг нь таатай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Nov 19, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa