Sugar

Хоёр худалдагч

Jan 15, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Хоёр худалдагч

Ямар ч зүйл хоёр талтай, сайн ч байж болно мөн муу ч байж болно, түүнчилэн ямар ч үнэлгээ зөвхөн биднээс шалтгаалдаг бөгөөд аливааг саад бэрхшээл, эсвэл өсөх боломж гэж янз бүрээр харж болдог гэдгийг энэхүү бяцхан сургамж харуулж байгаа юм.

Америк, европод нэрд гарсан нэгэн гутлын үйлдвэр, шинэ зах зээл судлуулахаар туршлагатай ажиллагсдаасаа сонгон Африк явуулах болов. Явуулж буй зорилгоо тайлбарлан, хариуцлагатай үүрэг хүлээлгэж буйгаа илэрхийлэн нэгэн худалдагчаа томилолтоор явуулав. Хоёр долоо хоног өнгөрсний дараа өнөөх худалдагч утасдав. Тэр, “-Африкт манай компанийн бүтээгдэхүүн борлогдох ямар ч нөхцөл байхгүй, энд хэнд ч гутал хэрэггүй, та бүхэн итгэхгүй байх, эндхийнхэн бүгд хөл нүцгэн явдаг юм байна. Намайг яаралтай буцаан татна уу”, гэж цөхөрсөн дуугаар ярьжээ. Компанийн удирдлага, ашиггүй ажиллагаанаас сэргийлсэн үйлдэл хийгдсэн гэж үзсэнээр энэ асуудал мартагджээ. Ингээд таван жил өнгөрч, компанийн удирдлагад дахин африкийн зах зээлийг эзлэх санаа төрж, дахин нэг худалдагчийг томилон явуулжээ. Мөн л хоёр долоо хоног орчимын дараа өнөөх худалдагч утасдав. Тэр, “-Захирлаа, энэ бол үнэхээр сайхан санаа байсан байна. Агуулахад байгаа бүх нөөцөө нааш нь илгээнэ үү. Эндэхийн зах зээл хязгаарлашгүй. Сая саяыг олох боломжтой. Та бүхэн итгэхгүй байх, эндхийнхэн бүгд хөл нүцгэн явж байна” гэсэн аж. Ингээд энэ компанийн борлуулалт өссөн эсэх нь бүхэнд илэрхий юм. Аливааг хүлээн авах чадвар хүн бүрд өөр өөр байдгаас ажил хэргээ тал бүрээс нь харах, нягтлах нь хамгаас чухал байдаг ажээ. Танд мөн тэгж санагдав уу?

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jan 15, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa