Sugar

Хүнлэг чанарыг хөндөх, сэтгэхүйн “Хариуцлагаа бусдад тохох үзэгдэл”

Jan 09, 2020 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Сонжоо


Хүнлэг чанарыг хөндөх, сэтгэхүйн “Хариуцлагаа бусдад тохох үзэгдэл”

Энэхүү эмгэнэлтэй бодит түүх, хожим нь нийгмийн сэтгэл зүйн  олон сурах бичгүүдэд судлагдахууны хэмжээнд ашиглагддаг болжээ. 1964 онд, Нью-Ойрк хотын  төвийн тохилог хороололд, шөнө гэртээ харихаар явж байсан Китти Дженовез бүсгүй рүү нэг хутгатай залуу дээрэмдэхээр дайрчээ. Танхай этгээд эмэгтэйг нилээн хэд хутгалсан бөгөөд эмэгтэйг тусламж гуйн хашгирах үед, үүнийг харсан нэг эрэгтэй гэрийнхээ цонхоор дээрэмчин рүү хэдэн үг орилоход, дээрэмчин зугтсан боловч, буцаж ирснээ дахин хэд хутгалаад зугтан алга болжээ. Энэ хооронд Киттиг тусламж гуйн тасралтгүй орилж байх үед, гэрийнхээ цонхоор олон хүн харж зогссон гэдэг. Уг халдлага 35 минут үргэлжилсэн байна. Харин  цагдаа нар 2 минутын дараа ирсэн ч, Китти шархаа даахгүй нас барж, мөн цагдаа нар дээрэмчинийг олж барьж чадаагүй аж. Цагдаагийн газарт энэ хэрэгт гэрчээр татагдсан 38 хүний зөвхөн нэг нь цагдаа дуудаж, харин бусад нь, өөр хэн нэг хүн дуудах биз гэсэн бодолтой байснаа мэдүүлцгээж байв. Энэ явдлын дараа, сэтгэл зүйчид, үүнтэй ижил төстэй туршилтууд явуулж судалсны үндсэн дээр, гэмт үйлдлийн гэрчүүд олон байх тусам, тэднээс хэн нэг нь туслах магадлал улам багасаж байдаг болохыг илрүүлж, хүмүүсийн энэ хандлагыг “Хариуцлагаа бусдад тохох” сэтгэхүйн үзэгдэл гэж нэрлэжээ. Энэхүү сэтгэхүйн үзэгдэл, хүмүүсийн хандлагын талаар хүн бүр мэдэж байх нь, тусламж хэрэгтэй болсон хэн нэгэнд, илүү хүнлэгээр хандах сэдэлд хүргэх болов уу, гэсэн бодол тээн орчуулан хүргэж байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Сонжоо

Jan 09, 2020 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nimo