Sugar

Хүний сэтгэхүйн талаархи сонирхолтой баримтууд-1. Гайхалтай!

Jan 08, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Хүний сэтгэхүйн талаархи сонирхолтой баримтууд-1. Гайхалтай!

-Хүний тархи нь завгүй ажиллаж байх үед, хүн өөрийгөө хамгийн аз жаргалтай мөн амжилттайд тооцож байдаг

-Эмэгтэйчүүд хувцасны дэлгүүрт, тавиур болон өлгүүрт замбараагүйгээр тавьсан эсвэл өлгөсөн бараануудыг илүү анхаарч үзэх, ухах дуртай байдаг гэнэ. Тэндээс илүү сонин, дээр зүйл олж авна гэж үздэг аж.

-Эмэгтэй хүн, 45 секундэд танихгүй эрэгтэй хүнийг дүгнэж чаддаг. 10 секундэд биеийг нь нийтэд нь гүйлгэн харж, 8 секунд харцыг нь шинжиж, 7 секунд үс, 10 секунд уруул, мөн эрүүг, 5 секунд мөр цээжийг нь харснаар дүгнэлтээ хийж, 5 секундэд хуруу гарыг нь харж, мөн бөгжтэй эсэхийг нь анзаарч амждаг.

-Эрэгтэй хүн амьдралынхаа туршид дундчаар 7 эмэгтэйтэй сексийн харилцаанд ордог. Эмэгтэйчүүд харин 4 эрэгтэйтэй ойртсон гэж хариулцгаадаг ч, үндсэндээ бараг адил байдаг. Энэ нь, эрэгтэй хүн олон эмэгтэйтэй холбогдож байсан нь их мууд тооцогддоггүй, харин эмэгтэйчүүдийн ийм харилцаа гэмд тооцогддогтой холбоотой.

-Хүн ямар нэг зүйл санах гэж оролдож, тэр үедээ нүднээс тань харцаа салгахгүй хараад байгаа тохиолдолд, тэр хүн баталгаатай худлаа ярихыг оролдож байна гэсэн үг.

-Гэмт хэрэг, хүний гадаад төрх хоёр шууд холбоотой байдаг гэнэ. Гэмт хэрэгтнүүд хүмүүсийн стандарт байдал төрхөөс царай муутай байдаг аж. Царайлаг хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь маш ховор байдаг.

-Хүн хэрэв, залуу насандаа хэт хүсдэг зүйлсээсээ татгалзаж чадаж байвал, амьдралын шалгууруудыг амархан давж гарах чадвартай болдог

-Хүн аливаа зүйлд дасахад 2 сараас илүү хугацаа орохгүй. 66 хоног ч гэж үзэх нь бий. Ямар ч үйлдлийг автоматаар хийх буюу зуршилын хэмжээнд хүргэхэд энэ хугацаа хангалттай байдаг гэнэ.

-Хэрэв та, хүн, тоолшгүй олон найз нөхөдтэй байж чадна гэж бодож байгаа бол алдаа гэнэ. Амьдралынхаа туршид хүн 150 найз нөхөдтэй л байж чадна.

-Хэрэв та, шөнө хар дардаг бол даараад байна гэсэн үг. Унтлагын өрөөнд хир хүйтэн байна төдийчинээ их хар дарах боломжтой гэж шинжлэх ухаанаар нотолдог

-Сэтгэл санаа засах, бүр хамгийн хүнд үед ч найдвартай туслах хамгийн хялбар арга бол ном унших гэж тархины олон төрлийн шинжилгээгээр нотолжээ. Салхинд алхах, цай кофе уух, хөгжим сонсох, архи пиво уух, тоглох зэргээр хүмүүс сэтгэл санаагаа өргөхөөр хийдэг оролдлогуудаас ном унших нь хэд дахин илүү үр дүнтэй байдаг байна.

-Хүний сэтгэхүйн нэгэн сонин зарчим байдаг. Ямар нэг зүйлээс хэт өндөр үр дүн хүлээхэд, тухайн үр дүн нуран унах магадлал илүү байдаг гэнэ.

-Ихэнхи хүмүүс таньж мэдэхгүй газар, байр танхимд ихэвчилэн баруун гар талыг барьж зогсож, байрладаг гэнэ. Тиймээс, хэрэв удаанаар дараалалд зогсохгүй байхыг, мөн олны дунд сэлүүхэн байхыг хүсвэл зүүн гар талаа барьж байрлах эсвэл зүүн гар талын дараалалд зогсоорой.

-Спортын шүүгчид, хар хувцас өмссөн багийг илүү торгох магадлалтай байдаг. Уралдаан тэмцээнд оролцохдоо үүнийг мэдэж байхад илүүдэхгүй. Учир нь, сагс, хөл бөмбөгийн  дэлхийн холбоонуудын тоглолтуудын түүхэн баримтууд дээр хийгдсэн судалгаагаар тогтоогдсон байдаг гэнэ.

-Хоногт 6-7 цаг унтдаг хүмүүс, 8 цаг унтдаг хүмүүсээс эрт нас барах эрсдэл нь бага байдаг. 5 цагаас бага унтдаг хүмүүс харин, 8-9 цаг унтдаг хүмүүсээс хэд дахин илүү өвчлөмтгий байдаг байна.

-Мөрөөдөмтгий хүмүүс илүү санаачлагч, бүтээлч, төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг.

 

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jan 08, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Джинс Jun 07, 2019 - Baigalmaa