Sugar

Хүн аливааг ойлгох, хуваалцах чадвараар дүүрэн заяагддаг

Jul 27, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Хүн аливааг ойлгох, хуваалцах чадвараар дүүрэн заяагддаг

Атга давсыг аяга усанд найруулвал уухын аргагүй шингэн болно. Харин атга давсаа голын усанд хийчихвэл, ууж болохоор ус хэвээр л байна. Уйтан сэтгэл, хатуу зүрхтэй хүн, аливааг ойлгох, хуваалцах чадвар нь хязгаарлагдмал байдгаас зовлонг үүсгэж, бусдын өөрт нь таалагдахгүй чанаруудыг дутагдал хэмээн хүлээн авч, ойлгож зөвшөөрч чадахгүй, өөрчлөхийг шаардан өөрийгөө болон бусдыг хүндрүүлж байдаг. Уужим сэтгэл, өрөвч зөөлөн зүрхтэй хүмүүс иймэрхүү зүйлсийг бусдаас шаардахгүй, мөн өөрийгөө ч зовоодоггүй. Бусдыг байгаагаар нь хүлээн авч, харин ч өөрчилөгдөх боломжийг олгож байдаг аж. Хүн аливааг ойлгох, хуваалцах чадвараар дүүрэн заяагддаг бөгөөд гагцхүү түүнийгээ эрж хайж, олж, ойлгож, бусдыг сэтгэлдээ тэврэн хайрлах хамгийн дээд нандин чанараа нээх л чухал юм. Энэ бол зовлонгоос ангижрах ганц арга гэдэг. Ертөнцийн зүй тогтолын дагуух хянах аргагүй амьдралын олон зүйлийг өөрийнхөөрөө өөрчилөх гэж өөрийгөө болон бусдыг зовоох нь утгагүй. Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэдэг дээ. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 27, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa