Sugar

Хүмүүсийн 90% -нь, аз жаргалтай гэрлэлт, хайр дурлал дээр тогтдог гэж боддог, гэтэл энэ нь алдаа гэнэ.

Mar 22, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Хүмүүсийн 90% -нь, аз жаргалтай гэрлэлт, хайр дурлал дээр тогтдог гэж боддог, гэтэл энэ нь алдаа гэнэ.

Гэрлэлтийн үндсэн шалтгаан нь хайр дурлал дээр тогтдог гэсэн үзэл, ердөө 200-д жилийн өмнөөс эхтэй бөгөөд тэр үеийн нийгэм нь,  гэрлэсэн хосууд хоорондоо хайрлаж дурлалцсан байхыг сайшаах ч,  харин хайр дурлалыг гэрлэх шалтгаан гэж үздэггүй байсан аж. Хайр дурлалыг бонусын хэмжээнд авч үздэг байжээ. Харин одоо, гэрлэлтийн утга учирыг хойш нь тавьж, гэр бүлийн харилцаа зөвхөн хайр дурлал дээр тогтно гэж үзэх болсноор, төгс хайр дурлалыг эрэлхийлцгээж, түр зуурын шохоорхол, сэтгэл хөдлөлөө дурлалаас ялгахгүй андуурцгаадгаас, салалт ихсэж, хамтран амьдрагчид олширон, ганц бие эрчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдээр нийгэм дүүрчээ. Гэтэл гэрлэлт, гэр бүл нь нийгмийн суурь, эх үндэс бөгөөд, хайр дурлалаас гадна олон хүчин зүйлийг агуулж байдаг. Сэтгэл татагдсан, дур хүслийн хайр дурлал нь, ихэвчилэн түр зуурын сэтгэл хөдлөл байдаг бол, харин гэрлэлт нь, урт удаан хугацааны хамтран ажиллах явц,  тогтвортой байдлыг шаарддаг. Тиймээс гэрлэхээсээ өмнө, “Сайн хамтрагч байж чадах уу?”, “Сайн хань болж чадах уу?”, “Сайн эцэг, эх байж чадах уу?” гэсэн туйлын олон асуултуудад хариулж, бодож тунгаадаг байх хэрэгтэй аж. Түүхийн нэгээхэн үед, гэрлэлтийг хосуудын хоёр талын гэр бүлүүд амьдралаа сайжруулах, мөн гэр бүл болж буй хосын амьдралыг хангалуун байлгах нэг төрлийн хэлэлцээр мэт авч үздэг байсныг, түүхэн сэдэвт кино, ном зохиолоос  харж болно. Мөн хайр дурлалыг сохор хэмээн илэрхийлж, “Хайр дурлалаар гэрлэсэн хүн сайхан шөнүүдээр дүүрэн, харин муухай өдрүүдтэй байдаг” гэсэн хэлц үг хүртэл гарсан байдаг байжээ. Соён гэгээрлийн эрин үед, хайр дурлал нь, нэгнээ хүндлэх, шүтэн бишрэх сэтгэлийн явцад аажмаар төрөн гардаг зүйл гэж үздэг байв. Хайр дурлалыг шүтэх үзэл, анх баруунд үүссэн бөгөөд, барууны орнуудын амьдралын түвшин өссөнөөр, материаллаг байдлын сонирхол арагш тавигдан, хайр дурлалыг өндөрт тавих болсон гэдэг. Ийнхүү, эмзэг хэврэгхэн хайр дурлал дээр тогтсон амьдрал өнөөдөр ноёлж, үр дүнг нь хэн хүнгүй  амсаж явна гэвэл хэтийдэхгүй бизээ.

 

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 22, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.