Sugar

Хүүхэд маань 10 настайдаа мэддэг болсон байх ёстой 10 чухал зүйл

Dec 04, 2018 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Бид, аялалд явах, байр орноо засах зэрэг амьдралын олон зүйлийг ихэд нягтлан төлөвлөдөг атал, хэмжээлшгүй чухал хүүхдийн хүмүүжлийг орхигдуулах нь их. Хэрэв та хүүхдийнхээ ирээдүй болох хүмүүжлийн асуудлыг  төлөвлөж амжаагүй байгаа бол хоёр хүүхдийн эх, зохиолч Линдси Мидийн туршлагаас санаа аваарай. Бид хүүхдээ, сайхан сэтгэлтэй сайн хүн, дэг журамтай, зоригтой, тууштай болгож хүмүүжүүлнэ гэхээс цаашгүй, ямар ч хүмүүжлийн төсөөлөл, хөтөлбөр төлөвлөгөөгүй, үндсэндээ зөнд нь орхидог гэхэд хилсдэхгүй, хүүхдэдээ өгөх олон зүйлийг, амьдрал ахуйдаа дарагддаг гэх шалтгаанаар орхигдуулсаар яваа. Тиймээс, зохиолч Линдси Мид, хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд зориулан, хүүдээ бичсэн, “Хүмүүжлийн хөтөлбөр” гэж нэрлэсэн дараах санамжтай танилцаад авахад илүүдэхгүй биз ээ.

-Би саяхан л, охин Грейсийнхээ 10 настайдаа эзэмшсэн байх чадвар, зарчимуудын тухай бодож байсан санагдна. Гэтэл одоо хүү Уит, 2-хон сарын дараа 10 нас хүрч, манай гэр бүлд нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх настай хүн алга болох нь гэж бодож сууснаа охин маань надаас олон зүйлийг минь дамжуулан авсаныг ойлгосон. Тэгвэл хүү Уитын хувьд, эргэлзээгүйгээр олж авсан байх, ямар зарчим, үнэт зүйлсийг эзмшсэн байвал зохистой вэ гэсэн асуудал яалт ч үгүй тулгарч, нилээд бодсоны үр дүнд, дараах санамжийг цаасан дээр буулгаж, түүнд гардуулахаар шийдсэн юм.
1. Бусдыг хүндэл. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнийг хүндэтгэ. Сургуулийн чинь захирал, эсвэл гудамжны орон гэргүй хүн ч байсан яг адилхан хүндлэл хүлээх ёстой. Үүнийг хүн инстинктээрээ хийж байдаг ч, хэзээ ч энэ зарчимаа өөрчилж болохгүй.
2. Дэггүйтэх, гүйх, ер нь биеийн хөдөлгөөний идэвхитэй байдал байх ёстой зүйл. Гэхдээ үүнд хязгаар байх ёстой. Хүнд гар хүрэх маягийн зүйл бол хэзээ ч байж болохгүй асуудал. Хамгийн гол нь тэр заагийг ялгадаг байх ёстой./ Би чимээгүй байхыг хүсч, чамайг хорих үе их байдаг ч үүнийгээ засах гэж оролдож байгаа/
3. Үгүй л гэсэн бол үгүй гэсэн үг. Түүнийг хэн, ямар үед хэлсэн байна ялгаагүй “үгүй” юм гэдгийг ухаарах.
4. Өөрийнхөө мэдрэмжээ нуухгүй байх. Дотроо нуусан бодол, гуниг нь, дурсамж, хайр, цаг хугацаагаа гээхэд хүргэнэ. Мэдрэмжээ бүү мохоо. Хүчтэй мөн мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй. Мэдрэмжээр баялаг байх чинь л чамайг хүчирхэг хүн болгоно.
5. Чи өөрөөсөө өөр хүнийг аз жаргалтай болгож чадахгүй гэдгээ ойлго. Намайг, аавыгаа, эгчийгээ ч тэр. Чи зөвхөн өөрийнхөө төлөө, мөн эргэн тойрныхонтойгоо хэрхэн харьцдагийнхаа төлөө хариуцлага хүлээж, сэтгэл санаанд маань нөлөөлж чадна. Хэзээ ч, хэн нэгэн, түүнийг жаргалтай болгох үүрэг хүлээхийг тулгаж шаардвал бүү авт, татгалз. Би жишээ нь, чиний амжилт, мөн бэрхшээл туулах чадвар, урам зоригтой, амьдралын баяр баясгалантай байдал, ухамсарт амьдралыг чинь харж мэдрэхдээ л жаргалтай болдог. Жаргалыг хүн, хэн нэгэнд тулгаж нэхэж эсвэл бэлнээр авдаггүй учираас, бусдад жаргалаа өөрөө хийх ёстойг ойлгуулах л чухал байдаг.
6. Хувийн амьдралдаа байнга анхааралтай хянамгай хандаж сур. Хүн ердийн цаг үед ч олон зүйлийг анзаарах боломжтой. Чи саяхан надад, “Бид дараа нь эргүүлж авчирмаар болох зүйлээ үзэн ядаж дургүй байдаг байх аа” гэсэн. Би яагаад гэхэд, -“Цэцэрлэгт байхад өдрийн унтлагын цагийг үзэн яддаг байсан. Харин одоо сургууль дээр өдрийн амралт байвал сайхансан” гэснээ, “Үгүй нээрээ, ямар ч гэсэн үүнийгээ анзаарч, анхаарсан маань сайн зүйл гэж бодож байна” гэж нэмж хэлсэн. Энэхүү анзаарч, анхаарч, харьцуулсан чинь үнэхээр сайн зүйл. Хүн өдөр тутмын амьдрал, болж буй зүйлсийг анзаарч, анхаарч байсныхаа шагналд баялаг дурсамжууд, гайхалтай өдрүүд, бүрэн дүүрэн амьдралыг авч байдаг юм.
7. Чиний сонирхол, дур хүслийг татаж байгаа тэр л зүйлээ ол. Юу байх нь хамаагүй шүү. “Уйдаад байна, уйтгартай байна” гэсэн үгийг чинь сонсмооргүй байна. Хэзээд. Эргэн тойронд чинь, судлах, мэдэх, туршиж болох өчнөөн их сонирхолтой зүйл байгаа. Чиний дур сонирхолтой ямар ч зүйлийг дэмжнэ. Хоккей, программ, бүр хийл ч байсан, бүр бүгдийг нь хамт сонирхсон ч дэмжнэ. Гэхдээ чи, толгойгоо ч мэдэхгүй шимтэн орох тэр л зүйлээ олох ёстой шүү.
8. Эрх зан гаргах, талархаж мэдэхгүй байх хоёроос дор зүйл гэж үгүй. Иймэрхүү байдал гаргавал би, ямар ч эргэлзээгүй хариу арга хэмжээ авна гэдгээ хэлье. Ийм байдал чамд тун ховор илэрдэг. Төрөлх зан чанар чинь биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үргэлжид, бид хичнээн их азтай вэ гэдгээ санаж бай. Амьдрах, өдөр бүр амьдарч байгаа маань жинхэнэ Бурханы бэлэг юм. Миний, амралтын өдрүүдээр зохиодог гэнэтийн бэлгүүд мөн сайн дурын ажилд оролцох, орон гэргүй хүмүүст туслах, талархлын зурвасууд бичиж илгээх зэрэг үйлдлүүд маань, амьдрах, манай гэр бүл шиг амьдрах хичнээн азтай болохыг харуулах, ойлгуулахыг хичээдэгтэй минь холбоотой. Үүнийг би эрх зан, талархалгүй байхын эсрэг тарилга гэж боддог.
9. Чи, юу ч хийж эхлээгүй, зүгээр байсан ч чи буруутах боломжтой. Би, Мартин Лютер Кингийн, “Найзууд маань дуугүй байх нь, дайснуудын хорон үгнээс илүү шархлуулдаг” гэсэн үгийг үргэлж санаж явдаг. Дээрэмчидийн толгойлогч эсвэл аливаа бурууд уриалагч буруутай ч, тэднийг дагалдагчид тэднээс дутахгүй мөн буруутай. Сургууль дээр чинь байдаг, бүгдийн мэддэг хүүхдүүд, ямар нэг муу зүйл хийж байвал, айхгүйгээр өөрийнхөө үзэл бодолд бат зогсч бай. Одоохондоо ийм зүйл дуулдаагүй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ийм асуудал хэзээ ч юм тохиолдно гэдгийг мэдэж байна.
10. Би юунаас ч шалтгаалахгүй чамд хайртай. Алдаа бол амьдралын нэг хэсэг учираас би, чамайг алдаа гаргасан ч хайрлана. Ямар нэг зүйл сурахын тулд өнгөрснийг орхиж шинийг эхлүүлдэг юм. Би, үүнийг өөрийн жишээн дээр харуулдаг байх. Чамайг, өөрийнхөө сул талыг чамд харуулахаас айдаггүй, азгүйтэл уналтаас айдаггүй, уучлал эрэхээс мөн айдаггүй, дахин шинээр эхлэхээс айдаггүй ээж өсгөж байгаа.
Арван настай хүүд хандан бичсэн эдгээр зүйлс томдсон мэт санагдаж магад. Гэхдээ, нийгмийн онцлог, хүүхдийнхээ түвшинд тохируулан багахан өөрчилөөд бичээд гардуулаад үзвэл...? Сэтгэгдлээ хуваалцаарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Dec 04, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa