Sugar

Хүүхдээ номонд дуртай болгох сайхан арга

Apr 19, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Хүүхдээ номонд дуртай болгох сайхан арга

Дөнгөж уншиж сурч байх үед минь ээж өдрийн ажлуудаа цэгцэлж дуусгачихаад,  цагаан толгой дээрхи жижигхэн өгүүллэгүүдээс эхлэн, -“Ээждээ чангаар уншаад өгөөч” гэхэд нь би, үсэглэж түгдчин уншиж өгдөгсөн. Уншиж байгаагаа ч ойлгохгүй уншиж, энэ үед ээж минь сонсож байснаа,  -“Өө тийм байж, тэгсэн байх нь ээ, одоо яах болоо?” гэх мэтээр асууж, түүнд нь хариулт олох санаатай бяцхан тархи минь ажилладаг байсан биз, тун удалгүй уншиж байгаа зүйлээ ойлгож, бүр нүдэндээ харж уншдаг болж билээ. Ээж минь сэхээтэн хүн, уншиж чадахгүйдээ биш, харин намайг номонд дуртай болгох арга сэдэж, энэ нь амжилттай болсныг би бие дээрэ үзсэн юм. Үүний үрээр би, ном уншихыг кино үзэхээс илүүд тавьдагсан. Намайг номонд дуртай болгосон ээжийн минь энэ арга үнэхээр үр дүнтэй, мөн хялбар байгаа биз? Хүүхэд номонд дуртай болсноор, алдаагүй бичдэг, мөн анхаарлаа төвлөрүүлэх чадвартай болж, өргөн төсөөлөлтэй, мэдлэгийн хүрээ өргөн, хүсэл мөрөөдөлтэй болдог. Хүүхдээ ном унш гэж тулгаж байхын оронд, ээжийн минь аргыг хэрэглээд үзээрэй.  Ээж минь орон дээрээ нүдээ хагас анин хэвтэж, би орных нь толгойны дэргэд жижиг сандал дээр сууж ном уншиж өгдөг байсан гайхалтай үдшүүд одоо ч сэтгэлд минь тодхон байдаг аа. Хамгийн  халуун дулаан харилцаа ноёрхсон энэ үдшүүд, намайг номын амтанд оруулж, ээжийн минь энэхүү ухаалаг арга үр дүнтэйгээр намайг номын ертөнцөд хөтөлсөн юм. Ээж, аав хэн нь ч бай хүүхдээрээ ном уншуулж, алдаж, түдрэхэд нь бухимдалгүй утгыг нь асуултаар ойлгуулж батжуулан, хамтдаа номын ертөнцөөр аялж, хамтдаа баярлаж, хамтдаа гуниглан, хорвоогийн зүйлсийг ойлгуулан, номонд дуртай болгох ээжийн минь энэхүү сайхан аргыг хэрэглээрэй. Үр дүн нь эргэлзээгүй үнэн. Энэ аргаар номонд орсон, үүнийг батлаад өгөх номын хорхойтнууд өчнөөн бий гэдэгт итгэлтэй байна шүү.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Apr 19, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa