Sugar

Хижээл эмэгтэйн тэрслүү захидал

Jul 31, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Сонжоо


Хижээл эмэгтэйн тэрслүү захидал

Нэгэн хижээл насны эмэгтэй, хамт ажиллагсад нь хөгшин гэж ад үзээд байхаар нь, нэгэн сайтад энэхүү захидлыг бичжээ. Тэр лавтай, тэдэнд хөгшрөлт өтлөлтийн талаар үнэнийг өгүүлэхийг хүссэн биз ээ.

Эрхэм бүсгүйчүүд, эмэгтэйчүүд минь! Өнөөдөр би, та нарт амьдралын нүцгэн үнэн болох нас, насжилтын талаар нэг биш, хоёр биш, бүр гурвын гурван муу мэдээ дуулгаж, бидний хяналтаас гадуур орших хөгшрөлтийн талаар бичье. Тэрслүү санагдвал уучлаарай.  Нэгд: та нар бүгд хөгширнө. Хоёрт: ямар ч тос, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнээс хамаарахгүй хөгширнө. Гуравт: энэ зүйлийг унших таагүй санагдаж байсан ч, хөгширнө. Хэрэв, та нар 20 эсвэл хорь орчим настай бол, үүнийг уншаад ойлгохгүй. Ойлгох ч үгүй. Тэр нь ч дээр, тийм л байдаг юм. Та нарт зөндөө цаг хугацаа байгаа. Энэ цаг хугацаагаа харин, будаг шудаг сонгох, хөөрхөн байхын төлөө цус урсган тэмцэхээс буцахгүй байх зэрэг үзэмж хөөсөн үйлдлүүддээ бодолтой үрээрэй. Өөр бусдыг нь тайлбарлаад яахав, тэртэй тэргүй амьдарч байж ойлгохоос хойш. Гэхдээ, 20 настнуудыг, 40 насанд амьдрал төгснө гэж бодохгүй байхыг л ёстой гуйя. Амьдрал 80, бүр наяас дээш насанд ч төгсдөггүй, уруулын будаг хэрэгцээтэй л байж байдаг  юм. Хэрэв энэ насанд хүрч чадвал тийм ч айхтар их өөрчилөгдөхгүй болохоо ойлгоно. Итгэхгүй байхдаа. Яах вэ, зүгээр. Харин гучаас дээш насныхан хэдийгээр, 20-д настай нь харьцуулахад, ичиж зовох, өөрийгөө голох нь багасаж, ухаажиж,  илүү сайхан дүр төрхтэй болдог ч, үүнийгээ мэдэхгүй хөгширөхөөс айгаад агшаад эхэлчихсэн байгаа. “30 хүрчихлээ гэж үү? Саяхан л, цэцэрлэг, сургууль, мөн ээж аав минь одооны надаас ч залуухан байсан” гэсэн бодол тээн шаналж яваа. Харин, та нар 35 хүрэх үедээ, эцэг эхээ өөрийнхөө салшгүй хэсэг, сэлбэг мэтээр хүлээн авдаг байснаа больж, тэднийг алсын хараагүй, инээдтэй, тэнэг, эмзэг, магтуулах дуртай, хачин хүмүүс гэсэн бодол зонхилсон тусгаар хүмүүс болно. Тэднийгээ битгий тэгж бай. Тэд урд өмнөхийн адил, мөн одоо ч яг хэвээрээ та нарын төлөө амьдарч, та нараас хамгаалалт, дэмжлэг, сайн хандлага, сайхан үгс хүлээж хүссээр суугаа. Та нар ч мөн үүнийг, хэсэг хугацааны дараа өөрсдөө үзэх болно. За, тэгээд үүнээс илүүтэй та нарыг зовоодог зүйл юу гээч? Хөгшрөлтийн эсрэг гэсэн бүхий л зүйлд анхаарал чинь төвлөрсөн байгаа. Царайны өнгө, нүдний булангийн үрчлээ, эсрэг хүйстний өөрт чинь хандах хандлага өөрчилөгдөж буй эсэх, нүд ирмэх, эргүүлэх цөөрч байна гэх мэтэд юунаас ч илүү зовж, хөгшрөлтийн эсрэг тэмцэлд юугаа ч хайрлахгүй шуудран орно. Үнэтэй хэрэгсэл, хувцас авахаас гар татахгүй. Тийм байдалд хүрсэн байгаа чинь сайн хэрэг шүү. Харин 20-д настангууд, 20 мянгаар авах зүйлийг 100 мянгаар авч байх гэж дээ, оронд нь 5 өөр гангараа авах байсан юм гэж шоолон инээгээд зогсож байдаг. Гэсэн ч, өөртөө ийм боломж хайрлаж буйг чинь сайн гэж давтан хэлье. Гэхдээ хэт туйлширчихав. За, тэгээд үүнээс хойш цаг хугацаа гялалзсаар 40-д нас нүд ирмэхийн зуур өнгөрч, цаг хугацаанаас айх үе эхэлнэ. Хэр их хөөрхөн сайхан, эсвэл гадаад үзэмждээ анхаардаг байна, тэр хамаарлынхаа хэмжээгээр бүр ч их айна. Мөн тэр чинээгээр мөнгө төгрөгөө зарцуулна. Харин битгий түүнийхээ төлөө өөрийгөө буруутгаад, харамсаад байгаарай. Та нар, Соломон хааны үеэс цэцэглэн хөгжиж ирсэн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхэл бүтэн салбарын үндэс тулгуур. Энэ салбар та нар дээр тогтдог болохыг хэлье. Мөн энэ салбарын анхны эсвэл эцсийн хөрөнгө оруулагчид биш гэдгээ ойлгоно биз. Цэцэн Соломон тэр үед, хөгшрөлт зайлшгүй гэдгийг ойлгож чадахгүй байсан гэдэг. Магадгүй та нарын хэн нэг нь, үрчлээс, унжсан зовхийг тоодоггүй байж болох ч, үрчлээс хэмээх баган доорхи үхлээс айгаад байгаагаа ойлгоорой. Бидний бие мах бодыг бүрдүүлэгч нарийн матери, эд эс ерөнхийдөө хөөрхөн, хөгшрөхгүй байхад зориулагдаагүй бололтой. Ингээд миний хамгийн гол хэлэх гээд буй зүйл бол, зайлшгүй ирэх зүйлээс айх айдсыг ямар ч үнэтэй цүнх, хамгийн хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн дарж чадахгүй гэдгийг үнэнээр нь ойлгуулах гэсэн юм. Харин хүйтэн душ, йог, бясалгал, зарим номын хувьд ондоо. ОК гэж болно. Мөн ухаалаг хүмүүстэй ярилцаж, зарим зүйлийг тогтоож авч болох ч, бас л ийм зүйл яриад эхлэнэ дээ. Өглөө гүйхийг харин гартаа барих дарцаг гэж хэлж болно. Гэсэн ч их алс гүйхгүй дээ. Гэхдээ яах вэ, бас ч гэж жингээ барих юм даа. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Сонжоо

Jul 31, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa