Sugar

Харилцаагаа гүнзгийрүүлэх, дотносоход тустай, ярианы 7 сэдэв

Aug 01, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Харилцаагаа гүнзгийрүүлэх, дотносоход тустай, ярианы  7 сэдэв

Олонхи хүмүүс, өнгөцхөн яриа хөөрөөг авч хэлцэхгүй, дургүйлхэж байдаг юм шүү. Мөн улс төр шашны тухай яриа өрнүүлэх нь, ихэнхидээ үзэл бодлоо хамгаалахад хүргэж, харилцааг хурцатгахаас цаашгүй байдаг нь бүхэнд илэрхий юм. Тэгвэл хэн нэгэнтэй аятайхан яриа өрнүүлж дотно харилцаа тогтоохын тулд цаг агаар мэтийн гүйхэн зүйлсяриад суух нь мөн утгагүй. Тиймээс, хувь хүний дотор сэтгэлийг хөндсөн түвшинд сайхан яриа үүсгэх,  илүү гүнзгий холбоо тогтоох, эв дүйгүй харилцаанаас үлдсэн таагүй сэтгэдлийг зайлуулах, яриа хөөрөөнөөсөө тааламж авахад тустай зарим сэдвүүдийг танилцуулъя. Хэрэв, та, хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоохыг хүсч байгаа бол, ярилцах үедээ ярианы сэдвээс гадна өөрөө нээлттэй, сонирхол татам байж, бусдыг сонсож чаддаг байх нь хамгаас чухал болохыг мөн сануулъя.

1.    Амралтын өдрөө юу хийх дуртай вэ? Энэхүү бяцхан асуулт хүнд, юунд дуртай, ямар сонирхолтой, юуг эрхэмлэдэг талаараа ярих, хуваалцах боломжийг олгодог их хүчтэй сэдэв болж өгдөг. Харин, амьдралдаа юу хийх, эрхлэх дуртай вэ, юу хийж байна, таалагддаг уу гэх маягийн асуултууд ярианы сэдвийг хязгаарлачихдаг, тэр тусмаа тухайн хүн одоогийн эрхэлж буй ажилдаа дуртай биш бол сэтгэлд хүрсэн яриа яагаад ч өрнөхгүй.  

2.    Өнөөдөр юунд баярлав, юу чамайг баярлуулав? Маш сайхан асуулт шүү. Яриаг эерэг өөдрөгөөр эхлүүлэх, орчин тойрон болоод бусдад хандах хандлагыг нь мэдэж таних хамгийн шилдэг арга.

3.    Сүүлийн үед, ямар нэгэн сонин содон, сонирхолтой зүйлс хийсэн үү? Хэн хэн чинь, тийм зүйл хийгээгүй байсан ч, урам зориг дуудсан сонирхолтой яриа үүсэн өрнөх сайхан боломж нээгдэж өгдөг.

4.    Ямар хүнийг шүтдэг вэ? Тухайн хүнийхээ болон өөрийнхөө мөрөөдөл, амьдралын үнэт зүйлсийг мэдэх боломж олгохоос гадна, хүмүүсийн хүндэлж дээдэлдэг, шүтдэг, үнэлдэг, адил болохыг хүсдэг зүйлсийн талаар ярилцах нь эрч хүч авах сайхан сэдэв болж өгдөг гэнэ.

5.    Дуртай номынхоо талаар ярилцах. Хамгийн дотно харилцааг үүсгэх, ялангуяа ижил төстэй номонд дуртай байх нь, дуусашгүй яриа өрнөх, бие биенийхээ оюуны түвшинг тодорхойлох сайхан боломжийг нээж өгдөг.

6.    Өөрийнхөө тухай товчхон ярих. Хэн хэн нь оролцох ёстой. Хэт гүнзгий асуултууд тавьж харилцах нь, байцаалт мэт санагдуулах байдалд хүргэчих гээд байх талтай. Тэгээд ч өөрийнхөө тухай танилцуулахгүй бол, харилцан ярилцагч тань, өөрийнхөө талаар хэт мэдээлэл өгхөөс болгоомжлоод эхлэнэ.

7.    Шөнө юунаас болж сэрэх үе гардаг вэ? Энэ асуулт илүү ойр харилцаатай болсон үед сэдэв болон ярилцагдах, мөн илүү ойр дотно бат бэх харилцааг үүсгэх боломж олгодог. Нийгэм, улс төр, шашин шүтлэг гэсэн сэдвүүдийг хөндөх, энэ талаас хүнийг нээх таних боломжийг олгодог. Энэ сэдэв, хүндэвтэр мэдрэмж бүхий ярианд түлхэх магадлалтай байдаг. Гэхдээ илүү гүн гүнзгий, дотно харилцааг хүсч буй үед, иймэрхүү жинтэй яриа хэрэгтэй байдаг байна.

 

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Aug 01, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa