Sugar

Хань ижилээ үгүйсгэж хүндэтгэлгүй хандах нь, түүнийг таньгүйгээр амьдрахад өөрөө сургаж байна гэсэн үг

Nov 12, 2018 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл


Хань ижилээ үгүйсгэж хүндэтгэлгүй хандах нь, түүнийг таньгүйгээр амьдрахад өөрөө сургаж байна гэсэн үг

Үнэн сэтгэлээсээ хүнд хайртай хүн, тэрхүү хайрласан хүнээ  үгүйсгэж, үнэлэхгүй байж, дорд үзэж, доромжилж, хайртай дотны хүмүүсийг нь мөн үгүйсгэж чаддаггүй бөгөөд сэтгэл санаагаараа нэгэн цул мэт болж аз жаргалтай амьдардаг байна. Харин, гэр бүл, хань ижлээ дорд үзсэн, үл тоомсорлосон, зөвхөн өөрийгөө бодсон, өөрийнхөө сонирхолыг эрхэмлэсэн, эд хөрөнгийг илүү хүсэмжилж дээдэлсэн харьцааг гэр бүлийн хосуудын хэн нэг нь гаргаж, түүнийг нь нэг нь тэвчин амьдрах хандлагатай гэр бүл салж хагацахгүй ч, аз жаргалгүй амьдардаг. Хэн нэгнийх нь тэрхүү хүсч буй зүйл нь гэр бүлийн халуун дулаан харьцаа, хайр, ойлголцлоос дээгүүр тавигдаж, хайр, гэр бүлийн харилцааг үгүйсгэж байгаагийн илрэл болдог бөгөөд тэрээр өөрөө хань ижлээ түүнгүйгээр амьдрахад сургаж байдаг гэсэн үг аж. “Муу ханьтай эмэгтэй чадварлаг болдог, харин муу ханьтай эрэгтэй мөхдөг” гэсэн гашуун үг байдаг. Гэр бүлийн амьдрал нь, хайр, ойлголцол дээр тогтож, үр хүүхдэд нь мөн сайн сайхнаар өвлөгдөн удамшиж байх ёстой байдаг. Бие биенээ хүндэлж хайрласан харилцаа, хөдөлмөрч хандлагыг харж өссөн хүүхэд, мөн л тийм хандлагатай болж өсч, тийм л амьдарлаар амьдардаг. Хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйг бүтээе гэвэл, ирээдүйг нь ямраар харж байна, яг түүн шигээ өнөөдөр амьдарч, тэрхүү сайхныг өнөөдөр харуулж өсгө гэдэг. Өөрийн ааш араншин болон зөвхөн өөрийн хүслийг тулгасан, өөрөөс шалтгаацсан хандлагаар гэр бүлдээ хандаж, өөрөө үгүй болсон ч үгүйлэгдэхгүй байх гунигт байдалд орохгүйн тулд, хайртай хүндээ хайр хүндэтгэлтэй  хандах, ойлголцлыг эрхэмлэхийг зөвлөдөг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Зөвлөгөө Гэр бүл

Nov 12, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa