Sugar

Хань ижил шалтгаангүй таардаггүй

Nov 14, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Хань ижил шалтгаангүй таардаггүй

Дурын хүнийг, энэ хорвоод ирсэн зориулалт буюу заяа тавилан талаас нь авч үзвэл, түүнийг хайрлах, ойлгоход хялбар болдог бөгөөд магадгүй бие биенээ аливаад сургах, эсвэл суралцах үүргийн дагуу хоорондын харилцаа маань явагдаж буйг олж харж, алдаа дутагдал талаас нь биш, харин илүү өөрийгөө өөрчилөх, хөгжүүлэх хэрэгтэйг ухамсарлах, үүний хирээр гэр бүл, хос, хамтын амьдрал бэхжих хандлагатай байдгийг олж харж болно. Амьдрал бол тэр чигтээ сургууль, харин, хайр дурлал бол тухайн хичээлийн судлагдахуун гэж үзэж болно. Яагаад танд, зөвхөн тухайн эр хүн таарч, хамтын амьдрал зохионо вэ? Яагаад энэ хүн эр нөхөр чинь болов? 

Эмэгтэйчүүдэд, эр хүнээр дамжуулан хамгийн чухал, хамгийн түвэгтэй гэмээр амьдралын хичээл орж, түүний дагуу хайрын үнэлэмж, өөрийгөө таних, хүлээн авах, үнэлэх чадвар зэрэг “мэргэжил”-д суралцдаг байх нь. Ер нь, танд татагдсан эр хүн болон мөн, та түүнд татагдах нь таны өөрийн үзэмж, сонголтын дагуу явагддаг ба, таны өөрийн тань тусгал болж өгдөг гэж үздэг. Маргахаар бүү яараарай. Хэн нэгний нөхөр, архичин, ажилгүй, бүтэлгүй, хариуцлагагүй, хөнгөмсөг зэрэг таагүй талуудтай бол, тэр эмэгтэйг мөн тийм гэж хэлээгүй юм шүү. Тийм зүйлс дотоод ухамсарт нь сууж нуугдаж байснаас болдог гэж үздэг. Амьдралд, огт мэдэхгүй зүйл орж ирдэггүй. Үүнтэй холбоотой “карма” буюу үйлийн үр, удмын сан гэсэн ойлголт гарч ирдэг. Үүнийг цэвэрлэх, үр удмаа сайн сайхан явуулахын тулд, үр хүүхэддээ зөвхөн сайн сайхныг харуулж өсгөх ёстой байдаг байна. Таны хань нөхөр, танд таарахгүй санагдаж байвал, тохирч таарах, өөрийн хэмжээний хүнээ эрж хайхаасаа өмнө, хүн жолооч болохдоо Феррари машин дээр жолоодож сурдаггүй гэдэгтэй харьцуулан бодоорой. Тантай ижил үзэл бодол, дур сонирхолтой хүн байдаггүй юм. Хэрэв, сул дорой эр хүн таарсан бол, та, өөрөө хүчирхэг, бүх зүйлийг өөр дээрээ үүрдэг, мөн хариуцлагагүй бол та, хэт хариуцлагатай, бүхнийг хянадаг, харин худалч бол та, шударга үнэнч, баталгаа нотолгоо шаардаж байдаг, мөн, шуналтай бол та, өөрөө тооцоотой, цаг хугацаа, сэтгэл хөдлөл, өөрийгөө болон бусдыг хайрлах хайр энхрийлэлдээ харамч гэх мэтээр уялдсан байдаг аж. Энэ зарчим амьдралд ноёрхож байдгийг анзаараарай. Бидний дотоод ертөнц, гадаад нөхцөл байдлыг татаж байдаг бөгөөд энэ бүхэн, эмэгтэй хүний төрлөх чанараа сэргээхийг шаардсан, Ертөнцөөс биднийг ухааруулахыг хүссэн оролдлого, сануулга болж байдаг байна. -“Эмэгтэй та, эмэгтэйлэг бай! Өөрийгөө хайрлаж, амьдралыг үнэлж цэгнэж сур! Энэ хорвоод зовж зүдрэхээр та, заяагдаагүй! Та бол эмэгтэй хүн. Таны усны урсгал мэт дөлгөөн зөөлөн төрх, эр хүнийг хүлээн авах чадвар тань хангалттай байна уу? Бие, сэтгэлийн хүсэл тань унтраагүй биз? Орон гэрийн дулаан ая тух, гал голомтоо бүтээж чадаж байна уу? Эр хүнийг хүндлэх дээдлэх чанараа гээгээгүй биз? Мэргэн цэцэн оюун ухаан, гоо үзэсгэлэн, энхрий ялдам зан, хөнгөн дэврүүн сэтгэл, баяр баясгалант зан чанар тань байсаар байгаа юу? Итгэл найдварын цог тань дүрэлзэн асахад бэлэн үү? Эр хүнийг өөрийн хүслээр байлгах агуу амжилтаар тэтгэх асар их хүчийг өгсөнийг минь, ашиглаж сур, сураарай гуйя!” хэмээн тэр, дуудаж, уриалж байдаг аж. Аливаа нөхцөл байдлын шалтгааныг, -Энэ бүхэн намайг юунд сургаж байна? Юуны тулд энэ бүхэн болно вэ? Үүний тулд би юуг дааж давж гарах ёстой вэ? гэсэн асуултуудын хариулт дотор эрэлхийлж сурвал, энергийн урсгалаар хангагдаад зогсохгүй, нөөц энергитэй болох боломжтой болдог. Хайртай хүн, хань гэдэг нь, цаг хугацааны туршид жаргаах хүнийг хэлдэггүй. Ийм зүйл байх боломжгүй. Харин, түүнийхээ төлөө өөрийгөө өөрчилөх, хүнд бэрхийг туулж чадах, түүнийг хүлээн авч, бүрэн хүлээн зөвшөөрч чадахад бэлэн байх сэтгэлийг дуудсан, тэрхүү хүнийг хэлдэг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Nov 14, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.