Sugar

Инээмсэглэлээр нь шинжвэл

Aug 13, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Инээмсэглэлээр нь шинжвэл

Оросын алдарт зохиолч Достоевский Хүний жинхэнэ дүр төрх инээхэд нь харагддаг гэж бичсэн байдаг бөгөөд хүнийг инээж буй байдлаар шинжиж болдог гэнэ. Тиймээс хэрэв таны сохирхож буй хүн инээхдээ: 

• Инээдээ барьж, хөнгөн жуумалздаг бол тэр тогтуун, итгэлтэй, сэтгэлийн тэнцвэр сайтай хүн. Гэр бүлийн амьдралд үнэнч бөгөөд заримдаа энэ байдал нь уйтгар төрүүлж мэднэ.
• Толгойгоо гэдийлгэн, чөлөөтэй чанга дуугаар инээдэг бол ойр тойрныхондоо болон ер нь амьдралд хөнгөн хийсвэр ханддаг. Ийм хүнтэй хамт байхад хөгжилтэй боловч хариуцлагатай үед түүнд итгэж найдаж болохгүй.
• Амаа том ангайн хөхөрдөг бол хурц сэргэлэн ухаантай, сэтгэл хөдлөл ихтэй, чөлөөтэй энгийн нэгэн бөгөөд хошин наргиантай олон түүхийг чөлөө зайгүй ярьж чаддаг ч, харин бусдын үгийг тэвчээртэй сонсч чаддаггүй.
• Хамраа мурчийлгаж инээдэг бол салхи хаашаа байна тийшээ хуйларч байдаг нэгэн. Түүний сэтгэл санааны байдал салхи шиг л хуйсганан өөрчлөгдөж байдаг. Сэтгэл хөөрөл ихтэй шигээ бас хямрамтгай.
• Инээхдээ амаа гараараа тагладаг бол бага зэрэг бүрэг ичимхий, өөртөө тийм ч итгэлтэй байдаггүй хүн. Эмзэг, гомдомхой.
• Инээхдээ гараараа хацраа илдэг, толгойгоо барьдаг бол мөрөөдөмтгий, зөгнөх дуртай нэгэн. Хэдэн цагаар ч хамаагүй элдэв бусыг мөрөөдөн тааз ширтэн хэвтэж чадна.
• Уруулынхаа баруун талыг бага зэрэг мушийлган жуумалздаг бол хэдийгээр гаднах төрх байдал нь энгийн даруу харагдавч хуурч мэхэлж, хатуу хэрцгий авир гаргаж мэдэх нэгэн гэж ойлго.
• Харин уруулынхаа зүүн буланг өргөн жуумалздаг бол үнэнч шударга, төлөв төвшин хүн. Хүнд хэцүү үед түүнд итгэж болно.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 13, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.