Sugar

Ихэнхи эмэгтэйчүүдийн оройтож ойлгодог, хайр дурлалын 3 сургамж

Aug 18, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Бид зарим нэгэн ойлголт, сургамжийг, тэр дор нь ойлгохгүй байх нь бий. Тэр дундаа, дурлал хайр, нүдийг маань хааж, ягаан нүдний шил зүүлгэчихдэг болохоор, хэзээ хойно ялгаж салгахыг хичээн оролдож эхэлдэг гэнэ.

1. Хайрлахыг хүчилж болдоггүй. Хайрлуулж дурлуулахын тулд, хайрлуулж буй тэрхүү байдлаараа л байхаас өөр аргагүй. Түүнийгээ хайрлах, халамжлахыг хэт хичээж, хариуд нь төдий чинээний мэдрэмж авахыг хүлээх нь өөрийгөө зовоох байдалд хүргэдэг бөгөөд харин, өөрийгөө хайрлуулах шалтгаануудыг гаргаж тавьснаар хайрлуулахаас биш, хайрлуулах гэж хүчлээд ямар ч нэмэргүй байдаг. Дурласан үеийн өөрийн мэдрэмжүүдээ, түүнд, мөн адилхан байлгахыг хүчээр хийж чадахгүй юм. “Эрэгтэй хүнээр дутагдсан эмэгтэй биш, харин эр хүнд хэрэгтэй эмэгтэй” байхыг хичээ. Биднийг хэн нэгэн хайрласны төлөө бид хайрлаж дурлаж чаддаггүй биз дээ. Энэ бол бидний сонголт, зөвхөн бидний л сонголт байдаг.
2. Хүн бүр өөрийнхөөрөө л хайрлах чадвартай байдаг бөгөөд бидний хүлээж буй байдал буюу бидний тааллаар хайрлаж хэн ч чадахгүй. Хүн бүр өөрийн мэдрэмжээ, өөрийнхөөрөө л илэрхийлдэг. Намайг ингэж хайрлах ёстой гэсэн ямар нэг загвар гаргаж бодох нь буруу юм. Хайр дурлал бол, хүний сэтгэлийн тусгал байдаг бөгөөд дурлалыг байгаагаар нь хүлээж авч, үнэлж сурсанаар өөрөө баяр баяслаар дүүрэн байх боломжтой болдог аж.
3. Нөхцөл байдлын хамааралгүй, хариу үл нэхсэн хайраар бусдыг болон өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй байдаг байна. Бид үргэлж, тодорхой нөхцөл байдалд, тухайн зүйлээс үр дүнг хүлээх хүлээлттэй харилцаанд дассан байдаг бөгөөд ярилцаж шүүмжлэх, сонгох үйлдлүүдийг шүтэн амьдардаг. Ийм зүйлсийг хийхгүй байх нь жинхэнэ хайрыг мэдрэх мэдрэмжид хүргэдэг гэнэ. Үүнийг, өөрийгөө хайрлахаас эхлэх хэрэгтэй бөгөөд өөрийгөө ямар ч байсан, байгаагаар нь хайрлаж үнэлж чаддаг болсон цагт, бусдыг үнэнээсээ хайрлаж чаддаг болдог байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 18, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.