Sugar

Гариг эрхэс, байгал дэлхийн үйлчилэл ба санхүүгийн эрх чөлөөнд хүрэх загвар

Dec 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Одон орны зурхайгаар мөнгийг хоёр ангилан, эхнийх нь, хүмүүсийн цаг хугацаа, бие мах бодоо зориулан байж олдог хөдөлмөрийн хөлс буюу цалин мөнгө, харин хоёрдох нь, далд энерги гэх юмс үзэгдлийн үрээр өгөгддөг мөнгөний системийн энергийг зөв ашигласны үр шим бодит болох боломж буюу мөнгөний энергийн потенциалыг ашигласан мөнгө гэж салган үздэг. Үүнд итгэхэд түвэгтэй байгаа бол, энэ нь, биржийн график, макро эдийн засгийн циклүүдийн байнгын хөдөлгөөнт чанар, мөн энерги хэрхэн мөнгөн дэвсгэртэд шилжиж болдогийг харуулах бяцхан туршилтаас харагдна. Ширээний тавцан дээр, /өөр зүйл тавиагүй/ их тоотой 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг тавиад, нүдээ аниад гарын алгаараа зайнаас, мөнгө тавьсан газраа баримжаалан хэсэгхэн дээр нь байлга. Зөн билгийн авъяас шаардлагагүй, гарын алганд тань дулаан мэдрэгдэж, багахан цэнэг үйлчилж энд тэнд нь хатгах мэт байдал анзаарагдсанаар, мөнгө энергитэй болохыг баталж өгнө. Мөнгөний энергийн потенциал, таны амжилтын алгоритмээр дамжин, бодит байдлын кодыг нээх замаар үйлчилж, гэнэтийн орлого, шагнал урамшуулал авах, ашигтай саналууд ирэх, өрсөлдөгчид өрсөлдөөнөөс гарч ашиг орлого нэмэгдэх, үйл ажиллагаа өсөх, олонд танил болж хэрэгцээ, нийлүүлэлт өсөх зэргээр ашиг орлогыг далайцтай нэмэх үйл ажиллагаа буюу цаасан мөнгөний бус харьцаагаар илэрч байдаг. Энэхүү энергийг тайлбарлах үгсийн сан бараг бүрдээгүйгээс гариг эрхсийн энергитэй холбон тайлбарладаг бөгөөд нептун, юпитер, плутон гаригуудын нэгдмэл энерги ч гэж үзэх нь бий. Эдгээр гаригууд нь, хүнийг хөдөлгөгч сэтгэл санаа, байгал дэлхийн юмс үзэгдэлд ихээхэн нөлөөлж байдагтай холбон үздэг ажээ. 

-Гариг эрхэс далайн түрлэг, татлагад нөлөөлдөгч, усны хэмжээг ихэсгэж багасгаж чаддаггүйн адил энэ энерги, их мөнгийг савлуулсан ч, их мөнгө тэрхүү хэмжээгээ барьсаар байдаг.
-Мөн, усны урсгалаас энерги гаргаж авахын тулд, гараа усанд дүрээд энерги гаргаж авч чадахгүй, харин цахилгаан станц барьдаг. Үүнтэй адил, аливаад цахилгаан станц барих хэмжээний зорилго тавьснаар хийх үйлдэл, үйл ажиллагаанд тань, зорилгод хөтлөх Юпитерын хүчит энерги үйлчилж эхэлдэг гэж үздэг. Мөн мөнгөний талаархи бодол ухамсар тань мөн их байх ёстой бөгөөд их мөнгө, ашиг орлогод Плутон гариг түлхэх нөлөөлөлтэй бөгөөд идэвхитэй үйлчилэх чадвартай гэж үздэг байна.
-Ус чулууг мөлийлгөдгийн адил, цаг хугацаа мөнгөний хэмжээг үгүйсгэдэг. Мөнгөний хэмжээ, зөвхөн худалдан авалтыг хөндөөд зогсохгүй, мөнгөнөөс авдаг сэтгэл санааны байдлыг мөн хөндөж байдаг. Цалин тань хоёр дахин нэмэгдэх боллоо гэж бодъё, сайхан ирээдүй, мөн боломж нээгдлээ гэж хүн хүлээн авах боловч, 2-3 сарын дараа үүндээ дасч дахин ихийг хүсч эхэлдэг. Үүнээс, мөнгөний тоо хэмжээ биш, харин мөнгөний өсөлттэй урсгал хөдөлгөөн илүү чухал нь харагдаж байна.
-Түймэр ойг цэвэрлэдэг. Их мөнгө олохын тулд мөн ихийг зарцуулж чаддаг байх хэрэгтэй. Мөн мөнгөгүй ч үйлдлээ зогсоохгүй байх зүтгэл, сэтгэлийн тэнхээтэй байх чадвар маш чухал байдаг. Мөнгөгүйгээс учирах дарамт, ихэнхи саятануудын амжилт, бүтээлийн түлхүүр шинж чанар болж өгч байдагаас тэд амжилтад хүрдэг. Санхүүгийн байдлаа өсгөх үйлдэл тань уушгиндаа агаар авахын тулд амьсгалах хэрэгтэйн адил, агааргүй байж чадахгүйтэй дүйцэхүйц үйл хөдлөлд байх хэрэгтэй байдаг.
-Галт уул, уулс ихтэй газарт төдий чинээ их алт байдаг. Та хурдан баяжихийг хүсч байвал, хуучин хандлагаа сэгсрэн хаяж, эргэж хөрвөх чадвартай байх хэрэгтэй бөгөөд өөрчилөлт шинэчлэлтээс өөр байнгын зүйл байхгүй гэдэг. Амжилт гэдэг үгний үндэс, мөн ижил утга нь “амжих”, “яарах”, “хоцрохгүй байх” гэсэн агуулгатай байдгийг анзаар. Энэ ганцхан үг, 100 хурдан үйлдлийг дагуулдаг бөгөөд амжилттай үр дүнд хүргэдэг.
-Намаг ихтэй газар том загас байдаггүй. Таны санхүүгийн өсөлтийг, нэг зүйлээ давтан хийсээр үр дүнд хүрнэ гэх бодол төрүүлдэг нептуны илбийн шинж чанар зогсонги байдалд оруулна. Ийм байдлыг нялх хүүхэд манежныхаа хашлаганаас цааш мөлхөх гээд чадахгүй мөргөөд байдаг үйлдэлтэй зүйрлэдэг.
-Байгал, дэлхий өвөл ч зуны адил мөн амьд байдаг. Үүний адил, өсөлттэй эсвэл уналттай зах зээлийн алинд ч мөнгийг хийж болдог. Үнэн хэрэгтээ, санхүүгийн уналт гэж байдаггүй харин орлого зарлагуудын өөрчилөлт л гэж байдаг. Хэрэв, болж буй үйл явдал процессуудыг даган өөрчилөгдөж чадаж байвал таны санхүүгийн байдал өсч эсвэл ирээдүйн өсөлтийн дэвсгэрээ бүтээж байдаг бөгөөд амьдралын тань хором бүр ашигтай болж байдаг байна.
Эдгээр зүйлс, таны хувийн жижиг бизнестэй байх, цалингаараа амьдардаг байх, эсвэл аль нэг томоохон компаний хувьцаа эзэмшигч байх зэргээс шалтгаалахгүй яг адил үйлчилж байдаг бөгөөд яг макро ертөнц мэт, нар ба түүнийг тойрсон гариг эрхэс, эсвэл микро ертөнц болох атомын цөм, түүний электронууд шиг харилцаанд байдаг байна. Энэхүү, “Дээр юу байна, доор ч мөн адил” гэсэн хөдөлшгүй дүрэм бидний бодит байдлыг бүтээсээр байдаг аж.
Энэхүү хүн байгалийн хоорондын харилцааг жишиж харьцуулсан мэдээллийг тусгаж авсанаар алдаа гаргадаг, хожигдддог байдлуудаа, тасралтгүй ялагч болох чанарт шилжүүлэх боломжийг эзэмших юм. Мөн, аливаа санхүүгийн өсөлтөд хүргэх чиглүүлэгч хүч, эхлээд нэг тийш, мөн нөгөө тийш хазайх зэрэг хөдөлгөөн өөрчилөлтүүдийг агуулж байдгаас, азтай тохиолдлууд, гялалзсан шийдлүүд нь, азгүйтэл, хожигдолын багны цаана нуугдаж байдгийг мартаж болохгүй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Таны Бурхан May 07, 2018 - Baigalmaa