Sugar

Эвдэрхий завь /сургамжит өгүүллэг/

Mar 22, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Эвдэрхий завь /сургамжит өгүүллэг/

Өөрчилөлтөөс айх айдсыг давахад тустай сургамжит өгүүллэг. Энэ өгүүллэгийг уншсаны дараа хүн, амьдралдаа ер нь эвдэрхий завиа  живүүлж үзсэн билүү, ер нь хэдэн удаа живүүлсэн бол гэх мэтийн бодлыг төрүүлж, уг завиа засах бүртээ хичнээн их зарлага, хүчин зүтгэл гаргаснаа, мөн завиа засч, засах гэж ядсаар нэг дороо дэвхцээд байгаагаа анзаарах, бас энэхүү эвдэрхий завьтайгаа засч зууралдах явцдаа олж авсан туршлага нь, өөрчилөлтөд, дараагийн амьдралд  гайхалтай хэрэгтэй, тус нэмэр болдог талаар харуулдаг.

Нэгэн том голын эрэг дээр, ядуу загасчин өнөр өтгөн гэр бүлээрээ амьдардаг байв. Түүний амьдрал ажил үйлс нэгээхэн хэсэг сайн явсан үе бий ч, тэр бүгд ард үлдэж, эвдэрхий муу завиа зассаар өдрийг өнгөрөөж, гол орлогын эх үндэс загас баригдах нь ховор болж, ядуу зүдүү амьдрах болжээ. Шинэ завь авах мөнгө байхгүйгээс өдрийг завиа засахаас л эхэлнэ. Иймэрхүү нэгэн хэмийн өдрүүд үргэлжилж, учираа олохгүй загасчины урам зориг нь ч мохов. Нэгэн тийм өдөр, хажуугаар нь өнгөрч явсан өвгөн тэднийд хоног тойруулахыг гуйж, тэд ч дуртайяа хонуулах болов. Арай чамай хүртэх оройн хоолноосоо хугаслан хооллож, хамгийн тохьтой гэсэн буландаа түүнд ор засч өгчээ. Өглөө нь өвгөн явахаар болж, гэрийн эздэд талархаад, хооллож ундалж, хонуулсных нь төлөө яаж талархах вэ гэж асуухад, яав ч чинээлэг биш харагдах өвгөний асуултыг дотроо шоолсон загасчин, -Та харваас ухаантай мэргэн хүн аж. Тэгээд ч, олныг үзэж харж, мөн ихийг мэддэг биз ээ. Талархлынхаа оронд надад, ядуу зүдүү байдлаасаа гарахад минь туслах зөвлөгөө өгөөч гэв. Өвгөн хариуд нь, -За тэгье. Тэгвэл чи ядуу зүдүү байдлаасаа гарахын тулд эвдэрхий завиа живүүлчих гэж хэлчихээд, эргэж ч харалгүй яваад өгчээ. Хэлснийх нь цаад утгыг ойлгоогүй, ойлгох чадваргүй загасчин, -“Өвгөн өтлөөд зөнөсөн бололтой. Арай чүү хоол залгуулж байгаа завиа яалаа гэж живүүлэх вэ. Бүр өлсөж үхнэ шүү дээ” гэж бодов. Ийнхүү зөвлөгөөг ойшоогоогүй загасчин, бахь байдгаараа амьдарч улам ядуурсаар, заримдаа хоолгүй хонох нь юу ч биш болж, хэдэн жилийг үдсэн бөгөөд харин нэг удаагийн хүчтэй шуурганд хуучин муу завь нь эвдрэн живж, загасчин өөрөө азаар амьд үлджээ. Ингээд амьжиргааныхаа хуучин завьнаас салсан загасчин, ихэд гунихран зовж, явахаас өөр аргагүй тул гэр бүлээ дагуулан голыг өгсөн явжээ. Хэр удаан аялсан юм, хичнээн хол явсан юм, ямартай ч тэд нэг загасчидын сууринд хүрч ирцгээн, жижиг том нийлсэн асар олон завь зогсохыг харав. Эдгээрийг харсан загасчин өөрийн эрхгүй баярлан зогссон ч, өөрийн гэх завьгүй түүнд хэцүү байсан нь мэдээж юм. Өглөөд эрэг дээр очиж хэсэг гиюүрч суух үедээ тэр, зарим завьны тэрийг нь засчихмаар, энийг нь шинэчилчихмээр, үүнийг нь яаралтай засах хэрэгтэй юм байна гэж бодох болж, үүнийгээ эздэд нь хэлж зассаар, нэртэй засварчин болж, амьдрал нь дээшилснийг хэлэх юун. Түүний, өөрийн хуучин завиа өдөр бүр засдаг байснаас хуримтлагдсан туршлагууд нь ийнхүү хэрэг болж, “Гайхалтай засварчин”, шинэ завьнаас сайхан болгодог алтан гартай хүн гэж дам дамаа ярьцгаан, алдар нэр нь түгэв. Багахан хугацааны дараа шинэ сайхан байшин худалдан авч, өөрийн гэсэн завьтай ч болж, сайхан амьдрах болов. Харин загасчин маань, өнөөх өвгөний зөвлөгөөг одоо л нэг ойлгож, -Түүний хэлсэн үгнүүд хичнээн ухаантай, мэргэн байж вэ, хэмээн саранд шивнэн, цаг тухайд нь дагаагүйдээ харамсаж суусан гэдэг. Харин сар хэрэв хариулдагсан бол, -Хүмүүс дандаа л ийм байдаг. Нэг зүйлээс зууралдчихвал, өөрчилөлтөөс айж бэрхшээн, хүнд хэцүү, зовлонтой ч байсан, тэрхүү хуучин зүйлтэйгээ дуустал зууралддаг. Харин өөрчилөлт нь, зориглох л юм бол, сайн сайханд хүргэх зүйл гэдгийг мэддэггүй. Ялангуяа хүн өөрөө, хойшлуулахгүй шийдэж, зорьсон тохиолдолд, илүү амжилт, сайн сайханд хүргэдэг юм даа, гэж хэлэх байсан гэнэ ээ.
Болж буй бүхэн сайныг дагуулдаг. Таагүй, хэцүү газарт байсаар байх нь, утгагүй. Үл мэдэгдэх, үл таних зүйлээс айж цагийг алдахгүйгээр урагшил, өөрчил. Урд тань зөвхөн сайн сайхан байгаа гэдэгт итгэлтэй бай. Туршлага тань танд олон зүйл дээр тусална гэдэгт мөн итгэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 22, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa