Sugar

Ёс зүйтэй, зохистой, жинхэнэ журамт хүний 10 шинж

Mar 19, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Жинхэнэ журамтай, ёс зүйтэй, зохистой байх гэдэг нь – зөв зүйлсийг, бусад хүмүүс болон хэн нэгэн мэдэх эсэхээс хамаарахгүй хийдэг чанар юм. Ёс зүйтэй хүмүүс нь, аливаад  эерэгээр хандаж, зөвөөр хийж, түүнээсээ ямар ч шагнал, хүндлэл ирэхийг хүлээдэггүй. Энэ үйлдэлд нь тэдний, хамгийн агуу сайхан, гайхалтай чанар нь оршдог. Ийм хүмүүс шударга, сайхан сэтгэлтэй байдаг бөгөөд бүх хүмүүсийн эрмэлзүүштэй чанар юм. Бид бүгд, эргэн тойронд маань ийм л хүмүүс байгаасай гэж хүсдэг. Тэгэхээр, ийм хүмүүсийг таних, өмнө чинь үнэхээр зохистой хүн байгааг мэдэх аргуудыг танилцуулъя. Ойр тойронд тань, дараах зан чанартай хүмүүс олноороо байдаг бол, танд баяр хүргэе. 

1. Хийсэн зүйлийнхээ хариуцлагыг үүрч чаддаг
Тэд шударга учираас хийсэн зүйлээ хариуцна. Энэ нь амаргүй ч, хамгийн зөв зам гэдгийг мэдэж байдаг.
2. Тэд, бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөс урьд тавьдаг.
Амиа бодсон, хувиа хичээгчидээр дүүрсэн өнөөгийн амьдрал дээр, бусдын сайн сайхныг нэгд тавьдаг хүмүүс ховор байдаг. Тэд хүндлэл, талархлын төлөө бус хүмүүс учираас түүнийг хүлээх ч үгүй. Хийсэн бүтээснээ тунхагладаггүй.
3. Туслахад хэзээд бэлэн байдаг
Сэтгэл судлаач, доктор Сет Мейерс, сайн дурынхны хөдлөгөөнд оролцогчидын дунд жинхэнэ зохист хүмүүс байдаг гэж хэлсэн байдаг. Тэд бусдад туслахын тулд цаг заваа хайрлахгүй, ядарсан зүдэрсэнд тусалж, үүнээсээ аз жаргал авч болохыг ойлгосон хүмүүс байдаг бөгөөд улс орноо хөгжүүлэх үйлс болон ядууст туслах асуудлуудад эдгээр хүмүүс идэвхитэй оролцож байдаг. Тэд үргэлж анхдагч, мөн нийтийн үйл хэрэгт үнэнч байж чаддаг.
4. Тэд бусдын талаар үргэлж сайнаар боддог. Яаран дүгнэлт хийдэггүй.
Засаж, залруулах боломж олгож байдаг. Үзэл бодол таарахгүй байсан ч, харилцсаар байдаг хүмүүс.
5. Тэд жижиг зүйл дээр ч шударга байдаг
“Ганц удаа яах вэ” гэсэн, худал хуурмагтай холбоотой жижиг асуудал ч гаргахгүй.
6. Байнга баяр талархлаа илэрхийлж байдаг
Талархал авахын тулд ямар нэг зүйл хийсэн байх ёстой, эсвэл заавал өөрт ашиг тустай зүйлийн төлөө талархах хэрэгтэй гэсэн ойлголт тэдний хувьд байхгүй. Бүх хүн, хүн бүр хүнлэг харилцаа, хүндлэл талархал авах эрхтэй гэж бодож явдаг. Хэзээ ч, хэнтэй ч бүдүүлэг харьцахгүй.
7. Тэд даруу төлөв зантай
Тэд, өөртөө итгэлтэй байдал, ихэрхүү зан хоёрын ялгааг сайн мэддэг. Итгэлтэй байдал нь хүч, ихэрхүү байдал нь сул тал гэдгийг мэддэгээс, хүчтэй талаа ашиглаж даруу байж чаддаг.
8. Хэзээд, буруугаа хүлээж, уучилал гуйх чадвартай
Алдсан төөрөлдсөнөө хүлээх таатай биш ч, эдгээр хүмүүс, алдаагаа хүлээхгүй байх нь илүү асуудалд хүргэнэ гэдгийг мэддэг. Алдаагаа бусдаас хамгийн түрүүн хүлээж байгаагаараа энэ хүмүүс танигддаг.
9. Тэд итгэж болох найдвартай
Тэд хэлсэн үгэндээ заавал хүрнэ. Тэд хэлсэн л бол мартахгүй. Үүнд итгэлтэй байж болно. Зохистой, журамтай байдал нь, хүн өөрийн чадах хэмжээнээсээ илүү сайн байхыг хичээхийг хэлдэг бөгөөд итгэл найдвартай байдал нь энэхүү эрмэлзлэлийн салшгүй хэсэг юм.
10. Бусдад үргэлж сайн сайхныг хүсч байдаг
Тэд их сайн хүмүүс байдаг. Эдгээр ёс зүйтэй, зохист хүмүүс, жинхэнэ хүч бол сайн үйлс, сайхан сэтгэлд байдаг гэдгийг утгаар нь ойлгосон байдаг, тиймээс үүнийг алхам тутамдаа мөрддөг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 19, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.