Sugar

Эрүүл өвчингүй амьдармаар байна уу? Тэгвэл хэзээ ч, хэнээс ч, юунаас ч, юу ч юм нэхсэн, тулгасан, хүлээсэн байдлаар бүү амьдар

Mar 19, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл

Олны жишигт хүлэгдсэн, мөн орчин тойрныхны хандлага болон бусдаас хамааралтай, тэр тэгэх вий, энэ ингэх вий, миний талаар муу яриа гарах вий гэсэн болгоомжлол айдас тээн амьдардаг хувь хүний судалгааг, сүүлийн үед сэтгэл зүйчид ихээхэн сонирхож,  далайцтай судалгаа хийсээр байгаа юм. Эдгээр сэтгэл зүйчидийн томоохон төлөөлөгч, нэрт сэтгэл судлаач Сергей Лазарев, энэ сэдвээр 1980-д оноос,  хүний ертөнцийг үзэх үзэл ба болж буй үйл явдал хоёрын хоорондын шалтгаан-үр дагаврын уялдааг тасралтгүй судалгаа хийж,  уг сэдвээр  29 ном бичсэн нь, хүмүүс амьдралыг ойлгох, таних, хөнгөвчлөх, өөрөөрөө байж сурахад гарын авлага болсон гэж олон нийт хүлээн зөвшөөрч, уг номнууд эрэлт ихтэй байсаар байгаа юм. Энэхүү номнуудын хамгийн сонирхолтой, хэрэгтэй ишлэлүүдээс түүвэрлэн хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

-Би урд нь, ном уншиж байхдаа юм идэж болохгүй гэсэн, нэгэн бичигдээгүй дүрэм байдгийг ойшоож ойлгодоггүй байсан. Гэтэл, ном унших, зурагт үзэх, улс төр, гэр бүлийн асуудлуудын талаархи маргаантай ярианы үед хооллох нь, тухайн үеийн мэдээллүүд далд ухамсарт чөлөөтэй суудаг болохыг туршилт судалгаагаар мэдсэн.
-Хүн яагаад согтууруулах ундаа хэрэглэдэг вэ? Хүн, орчин тойрон, хүрээлэн буй ертөнцөө хайрлаж байхаар заяагддаг. Харин түүнд, энэ хайр байхгүй бол, оршихуй нь таагүй болж, сэтгэлийн хоосролд хүрдэг бөгөөд энэхүү өвдөлтийг ямар нэг зүйлээр дарахын тулд, хар тамхи, архи, мансууруулах зүйлд донтдог. Тиймээс, архидалт, хар тамхины гол шалтгаан нь, тухайн хүний сэтгэл дэх хайр хэт доод түвшинд байгаатай холбоотой. Энэ байдал, хэт их гоморхуу байх, гомдол тээх, бусдаас бүхнийг нэхэх, хүлээх, хүлээлт нь биелэхгүй байх, амиа бодох, бусдыг хайрлаж чаддаггүй зэргээс үүсдэг.
-Олны жишигт хүлэгдэн, загварт баригдан, бусдаас хамааралтай амьдрах нь өөрийгөө устгахад хүргэнэ.
-Бие организм болон хүний сэтгэц, үйл ажиллагааны түвшин дэх эмгэг буюу ямар ч өвчин, өвчилөл нь, сэтгэлд үүсэн хэтийдсэн түрэмгийлэл, уур хилэнг хазаарлахаар ирдэг.
-Эрүүл саруул, урт наслахыг хүсч байвал дараах зөвлөгөөг мөрд. Хэзээ ч, хэнээс ч, юунаас ч, юуг ч бүү нэх, бүү хүлээ. Хувь тавиландаа, бурханд, өнгөрсөндөө, өрөөл бусдад ийнхүү хандах нь, тухайн зүйлсийг устгах программ болдгоос тэдгээрийг үгүйсгэх, мөн амьдралаасаа гаргах хэрэгсэл болдог. Нэхсэн, мөн хүлээсэн ч аваагүй, ялангуяа олон удаагийн, байнгын ийм хандлага биеийн эд эсэд нөлөөлж, бие организмыг сулруулан өвчилүүлдэг.
-Бид, өөрийгөө гомдоож байгаа хэн нэгнийг, урд нь дотор сэтгэлдээ далдуур гомдоосон байдаг.
-Орчин тойрноо бодитоор өөрчилөхийн тулд, өөрийгөө л өөрчилөх хэрэгтэй. Бусдын төлөө амьдрах нь өөрийгөө устгахад хүргэнэ.
-Хүнд дурласан хүн, тухайн үедээ аз жаргалаар бялхан, түүнийхээ талаар бодох үедээ, мөн дэргэд нь ойртохдоо чичирч дагжин, дотоод сэтгэлдээ өөрчилөгдөн, өгөөмөр сайхан сэтгэлтэй болж, өгүүлшгүй жаргаланд автан, үүнийгээ дурлал гэж боддог. Харин одоо, тэрхүү дурлалт хүн тань, эвгүй муу зан гаргаж, доромж хандаж, хуурч мэхэллээ гээд бод. Дээр дурдагдсан мэдрэмжүүд тань хэвээр үлдэж чадаж байгаа бол жинхэнэ дурлал юм. Амьдрал нь, таатай сайхнаас гадна өвдөлт зовлонгоор жинхэнэ танигддаг зүйл.
-Орчин тойрон, хайртай бүхэн тань хором бүрт, таныг хуурч мэхлэх, доромжлох, эсвэл үгүй болох, үхчихэж болно гэсэн мэдрэмжээс бүхнийг эхэл. Дараагийн хоромд мөн, та ч үхчихэж болно. Ийм бодол, мэдрэмж нь, нэхэл, хүлээлтээс ангижруулж, амьдралыг тань таниулж, хайрыг үлдэж буй эсэхийг шалгах боломжтой. Таны хайрын мэдрэмж юунаас ч хамааралгүй байх ёстой.
-Бурханы тааллыг хүлээлтээр удирддаггүй юм.
-Өөрийгөө үнэлэхгүй, өөртөө сэтгэл хангалуун бус, өөрөөрөө байж чадахгүй, бусдаас хамааралтай, шийдэмгий бус байх нь, өөрийгөө болон хувь тавилан, бурханыг доромжлон үгүйсгэж байна гэсэн үг. Хэн ч, юу ч, үгүйсгүүлэх, доромжлуулах дургүй. Өөрийгөө үгүйсгүүлж, үгүйсгэн гэм нүгэлд бүү уна.
-Хүний сэтгэл, оюун санаанд тулгуурлаагүй ямар ч, эмчилгээ, арга засал улмаар доройтуулахаас цаашгүй.
-Хүн жинхэнээсээ уучилал өршөөл гуйх үед, сэтгэл өвдөх нь бий. Энэ бол сайн өөрчилөлт явагдаж байгаагийн илрэл.
-Дуугүй зан, мөн хүнтэй харилцах дургүй, харилцаж чаддаггүй байх нь, хэнд ч хэрэггүй ихэрхүү зангийн илрэл.
-Ухамсар, тайлбар, тулгалт, шаардлагаар хүнийг хүмүүжүүлэх боломжгүй. Харин, өөрөө дотоод сэтгэлийн хаалт, хамгаалалтаа авч хаяж зөвхөн хайрыг л үлдээ.
-Хэн нэгэн уур хилэнгээ танд гаргаж байвал, таны дотоод сэтгэхүйд мөн адил тийм программ байна гэсэн үг. Түүнийгээ гаргаад хаячих. Дайралт автоматаар зогсно.
-Хүний ертөнцийг үзэх үзэл буюу сэтгэл хөдлөл нь, бидний оршихуйн, түр зуурын цаг хугацаатай бие мах бодод8 физик үйлчилэлээс илүү их хохирол учруулж байдаг. ,

-Хүний ертөнцийг үзэх үзэл буюу сэтгэл хөдлөл нь, бидний оршихуйн, түр зуурын цаг хугацаатай бие мах бодод8 физик үйлчилэлээс илүү их хохирол учруулж байдаг.

,

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл

Mar 19, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.