Sugar

Эрдэмтэд, эсрэг хүйснийхнээ татах аргуудыг судалжээ

Jan 28, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

-Үнэр ихээхэн чухал байдаг. Зарим хүмүүс бусдыгаа бодвол илүү аятайхан үнэртэй байдаг гэнэ. Энэ нь даавартай холбоотой байдаг бөгөөд эстроген даавар өндөртэй хүмүүс бусдыг соронз мэт татах чадвартай байдаг байна. Байгаль дэлхий биднээс урьтаж, бидэнд биологийн үзүүлэлтээрээ ижил төстэй, таатай хүмүүсийг үнэрээр мэдрэх чадвар өгсөн байдаг. Гэхдээ, энэхүү байгалийн инстинктийг хуурч болдог бөгөөд сарнай, цэцэгс ургамлын үнэр эрч хүчийг өгч, итгэл төрүүлдгээс таатай санагдах мэдрэмж өгдөг гэнэ. Харин дур хүсэл татах үнэр бүхий увидаст сүрчиг мэтийн зүйлс сурталчилагддагийг эрдэмтэд байх боломжгүй, заль мэх гэж үзжээ.
-Царайны зөв төрх, тэгш хэм. Энэ бол бусдыг татах маргашгүй зүйл. Нүүрний хэм тэгш байх нь мөн эрүүл байдлыг илэрхийлдэг гэнэ.
-Хүний тархи, шинэ зүйлсийг хүлээж авахдаа тааруу гэнэ. Тиймээс хүмүүс, хэсэг хугацаанд танил байж, эсвэл олон удаа харж байсныхаа дараа л хүнд дурладаг байна. Тиймээс таалагддаг хүнээ татахын тулд хааяа ч атугай хараанд нь өртөж байхыг хичээх хэрэгтэй байдаг гэнэ.
-Илэн далангүй, нээлттэй байдал ямар ч богино банзалтай гоолиг сайхан хөлнөөс илүү үр дүнтэй. Аливаа үнэн, шударга зүйл таашаал төрүүлж байдаг. Илэн далангүй байдал нь хэмжээ хязгаартай байх ёстойг мөн мартаж болохгүй. Зугаатай, хөгжилтэй ч ичгүүртэй зүйл хэлсэн хүн, өөрийнхөө тухай нэг ч үг хэлээгүй атал таагүй санагдаад эхэлдэгийг мэдэхгүй хүн үгүй юм.
-Үзээд алдахаас буцахгүй байдал бусдыг татдаг. Эрдэмтэд, хайр дурлал айдас хоёр нийтлэг нэгэн шинжтэй, тархи нь дурлал, адреналины ялгаралт хоёрыг ялгадаггүй гэж үзжээ. Жишээ нь, галзуу хулгана дээр сууж, айж орилолдон анхны болзоогоо өнгөрүүлсэн хосуудын болзоо гэрлэлт хүртлээ үргэлжлэх нь илүүтэй байдаг гэнэ.
-Удаанаар тогтож харах. Эрдэмтэд, хэн нэгэнд, тэр танд таалагдаж байгааг мэдэгдэх, мөн тэр, хэсэг хугацаанд таны тухай бодох хүртэл байдалд оруулахын тулд, 2 минут тогтож харах хангалттай байдаг гэжээ.
-Хүмүүсийг өөртөө татах ганцхан ид шидтэй үг байдаг. Тэр нь, “баярлалаа” гэдэг үг гэнэ. Чин сэтгэлийн талархал харилцааг бэхжүүлж, сайхан үгс орчиныг эмчилнэ гэдэг. Хамгийн гол нь, энэ ид шидэт үг чин сэтгэлээс хэлэгдэж байх ёстой байдаг.
-Бүдэг гэрэлтэй орчин болзоонд хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Энэ үед хүний хүүхэн хараа томорсон байдаг бөгөөд ийм харц хүнд их таалагддаг байна.
-Хүний биеийн дулааныг мэдрэх байдал ба таатай байх мэдрэмж хоёр хоорондоо шууд холбоотой гэж үзжээ. Дулаан таатай үед хүн аливааг таашаан хүлээн авдаг бөгөөд “шүд ам тачигнасан хүйтэн”-нийг болзоонд сонгохгүй байхыг зөвлөсөн байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jan 28, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.