Sugar

Эмэгтэй хүн орон гэрийнхээ амин сүнс

Feb 10, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Эмэгтэй хүн орон гэрийнхээ амин сүнс

Гэр орон, барилга байшинг өөрийн гэсэн энергитэй амьд гэж үзэх нь ч бий. Маш гоё, тавилга чимэглэлтэй боловч хүйт даасан мэдрэмж өгч, сэтгэл санаа эвгүйрхэн эрч хүчээ алддаг газар байдаг. Зарим газар дулаан тохитой, байгаад баймаар мэдрэмж өгч байдаг. Энэ нь бүх орон зай өөрийн энерги, амин сүнстэй гэсэн үг гэх бөгөөд байгаа газар орон зайгаа хайр, баяр баясгалан, өсөлт, хэн ч бай буцаж ирэх хүсэлтэй гардаг диваажингийн арал мэт болгох увидас эмэгтэйчүүдэд заяагдсан байдаг. 

Энэхүү тохь тухын асуудал ямар нэг үнэтэй, тавилга, заслаас хамаардаггүй гэдгийг нэн түрүүн ойлгох хэрэгтэй байдаг. Диваажин гэдэг нь, амьсгалахад хөнгөн, бие сэргэг, өнцөг булан бүр нь хүч чадал өгөөд буй мэт урам зориг өгсөн орчинг хэлнэ. Гэр бүлийн диваажинг бүтээхэд, гэр бүлийнхний хоорондын харилцааны асуудал гол үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлийн гишүүд, гэр рүүгээ яардаг эсэх гэртээ байх дуртай эсэх зэрэг нь наад захын энергийг харуулж байдаг. Гэр орондоо сайн энерги, тавлаг байдал, дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд, гэртээ зөвхөн таалагдсан, таалагддаг зүйлсээ байрлуулж, хэрэглэдэг байх хэрэгтэй бөгөөд эдгээр зүйлс л энерги өгч тэтгэх чадвартай байдаг. Аж амьдралын хувьд эмэгтэй хүний энерги, эрэгтэй хүнийхээс, 6 дахин хүчтэй байдаг гэж үздэг. Эмэгтэй хүн гоё сайхны мэдрэмжээр илүү, хаана юугаа байрлуулах, юуг яаж чимэхээ мэддэг хүмүүс. Эрэгтэй хүн иймэрхүү зүйлд анзааргагүй байдаг. Эмэгтэй хүн гэр орныхоо өнцөг булан бүрийг мэдэж, зарим эд зүйлс хураадаг, байнга ашигладаггүй зүйлсээр дүүрсэн газруудаа цэвэрлэж, сэлгэн цэгцэлж байх хэрэгтэй гэнэ. Ийм газар нь, ажил амьдрал доголдуулах энерги үүсгэдэг гэж үздэг байна. Гэр орондоо, ухамсартайгаар, хүндэтгэлтэй хандаж, өөрийн ухамсрыг цэвэрлэх өндөр түвшинд байлгахыг эрмэлзэх, наад захын, угаалга цэвэрлэгээ, хоол ундаа бэлтгэхдээ сайхан бодол сэтгэлтэй байх нь гэр орноо сайн энергитэй байлгах арга болж өгдөг. Эмэгтэй хүн таны, гэр бүлийн бүх гишүүдийн тань, амрах, өмсөх зүүх, идэх ундлах бүх зүйлс таны гараар бүтэж байдаг нь, таныг гэр орны амин сүнс гэж үзэх бүрэн үндэслэл болж байдаг байна. Ямар ч орчин, орон зай хөдөлгөөнд, амьд байх хэрэгтэй байдаг, тиймээс гэртээ байгаа эд зүйлсээ байрыг нь сэлгэж тавих, хэрэглэгдэхгүй удсан зүйлс энерги шингээх муу үр дагавартай гэдэг тул гаргах зэрэг зүйлийг зохицуулж байх хэрэгтэй. Хэрүүл маргаан, гэр оронд болж буй таагүй зүйлс хананд шингэж үлддэг гэдэг. Лаа асаах арц хүж уугиулах зэрэг нь цэвэрлэх чадвартай. Байнга агааржуулж байх, сайхан харилцаа, инээд хөөр, сайхан аялгуу, цэцэг тарихыг сайн гэх ба цэцэгний шороо, газар дэлхийгээс авах энергийг нөхөх боломжтой гэж үздэг аж. Үнэтэй зүйлсээр гэрээ тохижуулах гэж маргаан шаардлагаар дамжуулан зүтгэхийн оронд, байгаа зүйлсээ арчлан, гоё үззэмжтэй болгох, тохь тухыг бүтээх чадвар эмэгтэй хүнд л заяагдсан байдаг гэдгийг бүү мартаарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Feb 10, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa