Sugar

Эмчилгээний зориулалттай нэг өдрийн мацаг

Apr 27, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Эрт дээр үеэс, Гиппократ, Авиценна, Парацельс нар мацгийг эмчилгээний зориулалтаар ашигладаг байжээ. Долоо хоногт нэг удаа, хагас жилийн турш мацаг барьснаар, хүний бие нийтдээ эрүүлжиж, олон өвчинөөс салж болдог. Дотор эрхтэнүүд энэ үед амрах бөгөөд зөвхөн нэг өдрийн мацаг бие организмыг 3 сараар залуужуулах чадвартай байдаг байна. 

Мацаг барих үед, хүний идсэн хоол хүнсийг боловсруулахад зарцуулагдах ёстой энерги, биеийг цэвэрлэх, өвчинийг эмчлэхэд зарцуулагддаг бөгөөд эмчилгээний зориулалтаар мацаг барих үед эм хэрэглэж болохгүй ба бага багаар зөвхөн 1.5-2 литр ус уудаг. Мацгийн үед оюун ухаан саруулсаж, эрч хүчтэй болж, бодол сэтгэхүй шинэ санаагаар дүүрдэг гэдэг. Домогт Битлз хамтлагийн дуучин Джон Леннон бясалгалаар хичээллэж, мацаг барьдаг байсан бөгөөд алдар нэрд хүрсэн авъяас чадвар, амжилтаа үүнтэй холбон үздэг байжээ.
Мацагт урд өдрөөс нь бэлтгэдэг бөгөөд, аль болох өөх тос бага хэрэглэн, бага идэн, маргааш нь мацагт шилжнэ. Анх мацаг барихдаа, амралтын өдрүүдэд эхлэх нь тохиромжтой. Мацгаас гарахдаа, мах, бяслаг, загас, самар зэргийг шууд хэрэглэж болдоггүй бөгөөд зугуухан гардаг.
Хүний бие организм нилээд хэд хоногийн өл даах чадвартай байдаг ч, хүмүүс үүнийг мэддэггүйгээсээ өлсөж үхэх байдалд ордог гэж үздэг. Араатан амьтад ч, байгалийн хуулийн дагуу олон хоногоор өлөн зэлмүүн явж өөрийгөө цэвэрлэдэг атал оюун ухаант хүн үүнийг мэдэхгүй байдаг нь тун харамсалтай юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Apr 27, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa