Sugar

Дэлхийн алдарт хийлч метронд хийл тоглосон тухай буюу хүмүүсийн аливааг дагалдан дуурайх дуртайг нотолсон дүгнэлт

Jan 15, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Урлаг


Дэлхийн алдарт хийлч метронд хийл тоглосон тухай буюу хүмүүсийн аливааг дагалдан дуурайх дуртайг нотолсон дүгнэлт

Энэ түүх болсон явдал бөгөөд хүмүүст үзэл бодлынхоо талаар дүгнэлт хийхэд тустай, хүн бүрт хэрэгтэй нэгэн зүйлийг өгүүлдэг.

-Джошуа Белл. Дэлхийн шилдэг хийлчидийн нэг, сод авъяастан, Түүний тоглосон хийл, 18-р зуунд урлагдсан, 3.5 сая долларын үнэтэй Страдиварийн хийл. Түүнчилэн, энэ туршилтын үед, метронд 1 097 хүн үйлчилүүлж байсан байдаг.

Нийгмийн сэтгэл зүйн судалгааны зориулалтаар энэ туршилтыг явуулсан бөгөөд 43 минутын турш, шилдэг хийлч Джошуа Белл хосгүй үнэт хийл дээрээ, хамгийн гайхалтай аялгуунуудыг Вашингтоны метроны газар дорхи урсдаг шатны дэргэдэх талбай дээр тогложээ. Үүнээс 3 хоногийн өмнө, Джошуа Бостон хотод үзэгчид нь багтаж ядсан, билет нь дуусч олдохгүй байсан 100-д долларын тасалбартай танхимд тоглосон байжээ. Ингээд газрын доорхи талбайд, Джошуа ихэд мэрийн, хичээнгүйгээр 43 минутын турш тоглоход, дэргэдүүр нь өнгөрөгчид болох 1 097 хүнээс дөнгөж 7 хүн саатаж сонссон ба 27 хүн үнэт хийлний хайрцагт мөнгө шидсэн нь 32 доллар болжээ. Харамсмаар, өрөвдмөөр, гунигтай ч юм шиг үр дүнтэй энэ туршилтын зорилго нэгэнтээ мөнгө байгаагүй нь ойлгомжтой юм. Урлаг, мөнгөөр хэмжигдэшгүй урлаг, урлагийн мэдрэмж хаачив аа? 1097 хүн энэхүү гайхалтай тоглолтыг хүлээж аваагүй, анзаарч саатаагүй нь үнэхээр гайхмаар гэж дүгнэлтэд бичсэн бөгөөд энэ туршилт эхнээсээ аваад дуусталаа нарийн тоолж бүртгэсэн судалгаа, ажиглалт доор явагдсан аж. Ингээд туршилтын дүгнэлтийг Вашингтон пост сонинд, бид аливаа сайн сайхан зүйлийг, “Хүүе! Энэ сайхан зүйлийг хараач ээ” гэхээс нааш харж мэдэрдэггүй. Зүгээр л анзаардаггүй. Нүдээ нээцгээе. Заавал бусдын анхаарсан үнэлдэг зүйлсрүү хошуурахаа больцгооё. Ямар нэг нэмэлт оршил, тайлбаргүйгээр алив сайн сайхныг анзаарч хүлээж авч сурцгаая гэсэн уриалга болгон нийтэлжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Урлаг

Jan 15, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa