Sugar

Чи бүхнийг хайрлах ёстой буюу нэгэн төөрөгдөл

Dec 08, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Сэтгэл зүйчидийн дунд нэгэн ийм төөрөгдөл явдаг. Хэрэв чамд хэн нэгний байр байдал, зан чанар таалагдахгүй, харилцах дургүй, мөн хүндрэлтэй байвал, чи өөрийнхөө доторхи, бодол ухамсар дах тэрхүү эсэргүүцээд байгаа зүйлийг олж нухчин дар, учир нь харилцаа холбоо бол агуу үнэт зүйлс гэсэн зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлвэл, чи бүхнийг, яаж ч байсан хайрлах ёстой гэсэн үг. Гэтэл, харилцаа холбоо бүхэн агуу үнэт зүйл байх боломжгүй юм. 

Хэрэв, өдрөөс өдөрт хордсон мэт байдалд оршиж, хэн нэгнээс огт хамааралгүй атал, түүний сөрөг шаардлага болон байнгын буруутгалд өртөж, мөн түүнийг хайрлан тэвчсэн сэтгэл тань түүнийг ямар нэгэн өөрчилөлтөд хүргэхгүй байвал холдсон нь дээр. Бүр, хамгийн ойр дотнын хүн ч байсан тэр. Хэдийгээр сэтгэл зүрх тань хайрласаар байсан ч, хайр харилцаагаа хадгалахын тулд сэтгэл зүрхийг тань эвдэж эмтлэх хөнөөлтэй, үүнээс үүдэлтэй өвчин зовлонд таныг хүргэх боломж дагуулдаг хор учируулах хүнтэй хамт байх, тэвчин амьдрахыг гавъяат сайн үйлс гэх үү? Таны эрүүл мэнд, эрүүл байхын эх суурь болох дотоод сэтгэлийн бүтэн байдал тань, таны орчин тойрондоо харуулах, сайн үйлс хэмээн нэрлэгддэг тэр зүйлээс хавьгүй чухал, таны амь, амьдрал юм. Түүнээс гадна, тухайн хүний эрүүл бус зан аашийг тэвчиж амьдран өөрийгөө золиослох нь, хайр гэх эрхэм зүйлийг гуйвуулж, мөн түүний таныг устган сөнөөх араншинг зөвшөөрч өөгшүүлснээр түүнд, таныг тэвчихээ болих байдалд орохгүй, тэгээд ч оруулахгүй байж чадна гэсэн бодол суулгаж улам дордуулж, өөрийнхөө амьдралаар амьдарч чадахгүй нэгэн болгож нүгэл тарьдаг байна. Хүн өөрийн заяа тавилангаар амьдрахаар заяагддаг. Хүн бүр, үзэх, үүрэх зүйлээ өөрөө үүрээд гардаг байх ёстой байдаг. Гэтэл, хүнийг бодож, тэвчиж амьдарсан хүн, өөрийн тавиланг хазайлгаж, хувь заяагаа гомдоодог гэнэ. Өөрт заяагдсан заяа тавилангаа өөрөө сайн дураар, бусдын эрхшээлд өгч, хүний сонирхолд тааруулж амьдрах нь, байж болшгүй өөрийгөө өөрөө устгах аюултай үйлдэл юм. Ард олны дунд яригддаг, гэр бүлийн хосын нэг нь сайн, нөгөө нь тиймэрдүү байдаг гэх... мөн сайн нь ихэвчилэн түрүүлээд явчихдаг гэх... сайн хүнийг Бурхан таалдаг гэх... Энэ ярианууд юуг илэрхийлдэг вэ гэвэл, өөрөөрөө аз жаргалтай амьдарч чадаагүй хүмүүс өөрийгөө устгадаг болохыг харуулдаг аж. Хорвоод төрсөн ховорхон заяагаа хайрлах, хувь тавилангаа зөв зохиох, сэтгэл санааны бүрэн бүтэн байдлаа хадгалсан таатай амьдарлаар амьдрах үүргийг хүн бүр Бурханы өмнө хүлээдэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 08, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.