Sugar

Чи...

Jan 14, 2020 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Чи...

Чи нэг л тайван бус амьдарч, хэн ч юм дутагдаад, хайрлаж хайрлуулвал аз жаргалтай болно гэж бодно. Гэтэл яг үнэндээ, тэрхүү дутагдаад байгаа ганцхан хүн нь Чи өөрөө! Чи, хайрын харьцаанд орсон ч бас л нэг биш бол, тэрхүү дутагдаад байгаа зүйл нь бас Чи! Чи өөрөө л дутагддаг. Чи, материаллаг зүйлс, хувцас хунар, машин, аливаа зүйлсээр дутагдаж байвал, яг үнэндээ энэ зүйлсийг чамд өгөх өөрийнхөө чадвараар дутагдаж байна гэсэн үг. Тэрхүү чадвар нь чинийх учираас мөн Чи л өөрөө өөртөө дутагддаг. Эдгээр зүйлсийг эзэмших чадвартай зэрэгцэн, эзэмших эзэн болох Чи өөрөө мөн үгүй байна гэсэн үг. Чи сайхан, нэртэй, томоохон, халуун дулаан харьцаатай хамт олон, хүмүүсийн дунд ажиллах, сурах, хамт байхыг мөрөөдөж байгаа бол, энэ хүсэл чинь чамд чамайг өгнө гэж бодож байвал алдаа. Хэрэв Чи өөрийгөө олоогүй л бол, тэрхүү дутагдаж байгаа  хүн нь Чи өөрөө юм. Тэрхүү хүсээд, санаад, дутагдаад байгаа  хүн нь мөн Чи өөрөө. Чиний бүх асуудлуудыг шийдэх, шийдэж чадах хүн бол Чи өөрөө! Чамайг тайтгаруулж, хөгжөөж, амьдралыг чинь сонирхолтой болгож, баяр баясгалантай болгон, мөн шийдвэр гаргах чадвартай хүн бол бас л Чи! Хайрлаж дурлаж, энэхүү мэдрэхүйгээр чамайг дүүргэж чадах хүн нь бас Чи! Энэ бүхэн чамайг хэнээр ч дутахгүй ганцаар бай гэсэн үг биш. Харин, Чи бүхий л гадаад хүчин зүйлүүдээс хамаарахгүй болсноор, чиний амьдралыг өөрт чинь үйлчилж эхлүүлэх ганц арга юм. Энэ тохиолдолд чиний хүсдэг, авч чадаагүй бүхэн бий болж эхэлдэг. Хайр халамж, хүсүүштэй орчин нөхцөл, хамт олон үүнийг даган ирдэг. Чи гаднаас, бусдаас тус хүлээхээ больж, өөрөө өөрийгөө төлөвшүүлж эхлэвэл, амьдрал чинь тэр чигтээ өөрчилөгддөг. Учир нь,  чиний амьдралд аз жаргалыг өгч чадах ганцхан хүн нь Чи өөрөө юм!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jan 14, 2020 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nimo