Sugar

Бусдыг буруутгасан бодлын үр

Jul 26, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Бусдыг буруутгасан бодлын үр

Нэгэн мэргэн ухаантнаас шавь нь, -Багшаа яагаад, бүх агуу мэргэд бусдыг буруутгахгүй, шүүмжлэхгүй муугаар ярихгүй байхыг сургадаг юм бол? Энэ тийм чухал гэж үү? гэж асуужээ. Багш нь шууд хариулахыг яардаггүй зангаараа хэсэг бодолхийлсэнээ, дотор нь багахан шавартай үлээдэг бөмбөлөг өгч, шавийгаа үлээхийг хүсэв. Шавь нь ч үлээж эхлэв. Тэр шавиасаа, -Чамд одоо юу харагдаж байна? гэхэд, –Та, бас бөмбөлөг. -Дахиад жоохон үлээ, гэснээ одоо юу харагдаж байна? –Та харагдахаа больж байх шиг, бөмбөлөг, түүний дотор шавар урсаж байгаа нь харагдаж байна. –Дахиад үлээ, одоо юу харагдаж байна? –Зөвхөн шавартай бөмбөлөг. -Дахиад сайн үлээ. Шавь нь үлээх тусам бөмбөлөг томорсоор хага үсрэхэд тал бүр тийш шавар нь үсэрч хүү шаварт будагдав. Балмагдсан хүү, бохирдсон хувцсаа харан зогсоход, багш нь,  –Харав уу? Чи хэн нэгний алдаа дутагдал, сул тал, гэм нүгэлд анхаараад байвал яг ийм зүйл болдог. Чи хүмүүсийг буруутгаж, өөлж, шүүмжлэх тусмаа, тухайн буруутайд тооцоод буй хүнээ олж харахаа больж, зөвхөн буруутгаж өөлсөн, хэзээ ч хагарч болзошгүй бөмбөлөг мэт өөрийнхөө муу бодлуудаа хардаг болж, тэр нь томорсоор хагарахдаа,  ганц чамайг ч бус, чиний тарьсан муу бодол, хар сэр, энэ шавар мэт эргэн тойрны чинь хүмүүсийг  будаж бохиртуулдаг, гэж багш нь хэлчихээд, шавийгаа бодолтой нь ганцааранг нь үлдээгээд явсан гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 26, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa