Sugar

Бурханы хэл

Aug 28, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Бурханы хэл

Эртнээс хүн төрөлхтөн, уншиж буй тарни маанины үг нь, хүмүүсийн хүсч буй зүйлийг илэрхийлэх  түлхүүр үг болж бидний үл мэдэх хэмжээст далд хүчин, бурхан, ертөнцтэй холбодог гэж үзсээр иржээ.

Гэтэл түүхийн эртний бичээс, сургаалуудад, хүмүүсийн уншиж байдаг, маань тарнийн үг хэллэг, давталт нь хүслийг хүчжүүлэх хэрэгсэл, харин, хүний сэтгэл зүрхэн дэх зорилго нь, тарни, маань дах хамгийн гол хүч гэсэн байдаг байна. “Амаар гарах үгс нь-балыг өгч үл чадах зөгий байхгүй үүртэй адил” гэж бичсэн байдаг бөгөөд тарни, маань унших үед хүмүүсийн сэтгэлд төрөх мэдрэмж, мэдрэхүй нь хамгийн гол хүч болж, үл үзэгдэх ертөнцийн далд хүчинд хүргэх зам жим болдог гэж үздэг ажээ. Бүх шашны үзэл санаа энэхүү, тарни, маань унших үеийн хүний мэдрэхүйг чухалчилан үздэг асуудал дээр нэгддэг. Буддын шашины лам хуврагуудын ном судар унших үеийн уншлага, аялгуу хэмнэлт уншлага, бишгүүр цангийн дуу, бие, гарын тодорхой хөдөлгөөн нь мэдрэмж мэдрэхүйг төрүүлэхэд оршдог байна. Ном судар, маань, тарни унших үед хүний сэтгэл өөрийн эрхгүй сөрөг зүйлээс чөлөөлөгддөг ба энэ үедээ мэдрэхүйдээ автан уншиж залбирахыг хичээх хэрэгтэй байдаг гэнэ. Хүн, бие, сэтгэл, мэдрэхүй гурвын эрхшээлд байх бөгөөд эхлээд биеэ засах буюу дотоод ертөнц ба гадаад байдлаа зохилдлогод оруулснаар, сэтгэл амирлаж эрүүлжин, энэ бүхэн гадна ертөнцөд маань тусгалаа олдог, түүнчилэн бодол санаа, сэтгэл хөдлөл хоёр нэгдэн, мэдрэхүйн ертөнцөд орж, үг хэлний шаардлагагүй, мэдрэхүйгээр илэрхийлэгдэх Бурханы хэл болдог аж. Өөрөөр хэлвэл, бодол санаа нь өөрийн төсөөллөөрөө сэтгэл хөдлөлийг удирдан төлөвлөсөн зүйлдээ хүрэх эрмэлзлэлийг өдөөснөөр хүсэл биелүүлэх Бурханы хэл болох мэдрэхүй болдог байна. Мэдрэхүй нь, бодол, сэтгэл хөдлөлийн үр дүнд гарах бөгөөд, мэдрэхүйн хүч нөлөөг амьдрал дээр олон зүйл дээр харж болно. Хэтэрсэн эргэлзээ болгоомжлол нь, бидний амьдралдаа хүсээгүй зүйл биелэхэд хүргэдэг. Энэ нь аливаа зүйлээс болгоомжилсон мэдрэмжид эзлэгдсэнээр тэрхүү болгоомжилсон зүйлээ алддаг аж. Алдаж болзошгүй зүйлс, түүнээс зайлсхийх гэсэн хүсэл нь, хамгийн таагүй болзошгүй зүйлсэд төвлөрснөөр биелж эхэлдэг байх нь. Тиймээс, бодол санаандаа хүсч буй зүйлдээ, айдас болгоомжлолоос салангидаар анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл хөдлөлийн хүчээр дамжуулан мэдрэмж болгох, мөн амьдралаа өөр өнцөгөөс харж сурах нь ухаалаг алхам болох юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 28, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa