Sugar

Бурхан, ордуудын чихэнд шивнэнэ...

Apr 17, 2017 - by Baigalmaa

Сонин хачин


Бурхан, ордуудын чихэнд шивнэнэ...

Бурхан, ордууд тус бүрт, ая дуугаар дамжуулан зүрх сэтгэлийг нь нээн өөрт нь таниулахаар, чихэнд нь ийнхүү шивнэжээ. Сэтгэл хөдлөм...

Хонь

Би чамд, бусдыг удирдан дагуулж манлайлан, зүрх сэтгэл дэх галыг нь сэргээ гэсэн даалгаврыг өгсөн. Мөрөөдөлдөө үнэнч байж бусдыг урам зоригоор жигүүрлүүл. Зөрүүд зангаасаа болж олон хүнд хараалгах байх, гэсэн ч энэ зангүйгээр хүссэндээ хүрэхгүй гэдгээ санаж яв. Энэ бол чиний ая, сонсож яваарай.

“Хаврын вальс”, Шопен


Үхэр

Би чамд хачирхалтай бэлэг өгч байна. Хэрэв, зүрх сэтгэл чинь хайраар дүүрэн бялхаж байвал , тэр үедээ, чи амьдралынхаа эд баялаг, хөрөнгө мөнгөө хялбархан өсгөж чадах юм. Хамгийн гол нь, хайр мөнгө хоёрын байрыг бүү солиорой. Нэгдүгээрт хайрыг тавих ёстой, дараа нь, хоёрдох, гуравдах... аравдах бүх зүйл даган орж ирнэ.Энэ чиний ая. Сонс доо...

Ричард Клайдерманы, хамгийн сайхан аялгуу “Сарны танго”



Ихэр

Би чамд хүмүүст, бие биенээ ойлгоход туслах чадвар өгч байна. Гэхдээ, эхлээд, өөртэйгээ болон орчин тойронтойгоо зохицох чадварыг эзэмш. Хэрэв, үүнийг хийж чадвал, хорвоо, нэгэн түүхэн хэмжээний сэтгэл зүйч, дипломат, улс төрчөөр нэмэгдэх юм. Энэ бол чи. Аялгуу чинь,

“Мөрөөдөл” Шопен



Мэлхий

Би, чамдаа, хосгүй мэдрэмж, зүйрлэшгүй цэцэн ухааныг өглөө. Гэхдээ, цэцэн оюуны даяанч бүү болчихоорой. Чиний мэргэн оюун ухаан эргэн тойронд чинь хэрэгтэй юм шүү.Чиний аялгуу бол

Сарны сонат” Бетховен



Арслан

Би чамд Хоньны адил бусдыг дагуулах чадварыг өгч байна. Олон хүмүүс чиний амиа бодсон занг, мэргэн хаанаа ард иргэд нь зүхдэгийн адил хараах байх. Гэвч, тэд тусламжийн төлөө чамаас өөр хэн дээр очих билээ? Би чамд, гуйж, хүссэн болгонд туслах агуу сэтгэлийг нэмж өглөө.Үүнийг сонсож яваарай. Зүрхний угт чинь хүрэх аялгуу.

“Хайрын түүх” Поль Мориа



Охин

Чи, миний бүтээсэн ертөнцийн, хамаг сайхныг судлан шинжилж, таниулах юм. Өөрийнхөө сонирхолоор, нарийн нандин мэдлэгээ ашиглан судлан шинжилж, дадалдаа түшиглэн амар тайвны гэрлийг түгээж яваарай. Зүрх сэтгэлийг чинь хөндөх аялгуу.

Элиза” Бетховен



Жинлүүр

Ердийн зүйлсээс ч сайхныг олж харах сайхан чадварыг чамдаа өгье. Харж буй бүхнээ, таалж таашаан магтан дуулах бүх чадваруудыг өглөө. Дуулах, зурах, бичих бүхий уран бүтээлийн чадваруудаас өөрөө сонго. ­Ертөнцийн гоо үзэсгэлэнг илэрхийлэх бүх чадварууд чамд байгаа. Фрэнсис Гойягийн, Мөнхийн аялгуу чинийх, чамд зориулагдсан.



Хилэнц

Чамдаа би, хүндхэн бэлэг өгөх нь. Бүү гомдоорой үр минь, чи, бусдын сэтгэл зүрхийг нэвт харах чадвартай учираас, тэр бүхэнд шаналах нь. Харин, чи, өөрийн болон бусдын дотор байгаа араатанлаг зүйлийг байгаагаар нь хүлээж авч чаддаг болсон цагт, чи, хүссэн бүхнээ олж авах юм. Чиний аялгуу бол

“Салхины уйлаан” Энни Морриконе



Нум

Би, чамд бусдыг баярлуулах хөгжөөх, мөрөөдлийг нь сэргээх чадвар өглөө. Чамтай уулзсан болгон өөрийнхөө дотоод хамгийн сайхнаа нээж байх юм. “Бороо”-ны вальс чиний зүрх сэтгэлд хүрнэ.


Матар

Би, чамд хөдөлмөрч занг бэлэглэж байна. Чи хүмүүсийг хөдөлмөрлөж сургахаас гадна хүссэндээ хүрэхэд мөн сургана. Хамгийн сайн зүйлс амар олддоггүйг чи ойлгуулах юм. Хамгийн сайхан зүрхэнд хүрсэн аялгуу, Джеймс Ластын “Ганцаардсан малчин”-г сонсдоо...



Хумх

Би, чамайг эрх чөлөөтэй аз жаргалтай байж, чамаар дамжуулан үгээ хэлүүлэх, миний тухай хүмүүст сануулж байх  даалгавар өгч байна. Хэрэв чи, үнэхээр аз жаргалтай байж чадвал миний үүргийг биелүүлэх юм. Сальваторе Адамогийн “Цас”-ны аялгуу чинийх.


Загас

Миний хамгийн бага хүүхэд болох, загаснууддаа амаргүй бэлэг өгөх нь. Чи, ирээдүйг урьдчилан харах болно, чи намайг үргэлж мэдрэнэ, чи, маш мэдрэмтгий, хорвоо ертөнцийн бүх зүйлсийг хэт мэдэрдэгээс тэр бүх зүйл чамайг шархлуулах юм. Бүү гунь, би, хүнд хэцүү үед чинь чамд үргэлж туслах болно. Зүрх сэтгэлийг чинь тайлах аялгуу,

Зүүд-өвс” Поль Мориа.

Чихэнд маань шивнэн хэлсэн үгсийг бодолдоо тунгаан, Бурханы онгодоор бүтсэн сайхан аялгуунд сэтгэл зүрхээ даатган, өөрийгөө сонсох, таних, зорилгоо мэдрэхээр бодолдоо түүртэн уяран суунам. Сэтгэл хөдлөм...


Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин

Apr 17, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa