Sugar

Бурхан байдаг уу?

Jul 28, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Бурхан байдаг уу?

Нэгэн залуу үсчинд орж, үсээ засуулах зуураа, үсчинтэй Бурханы талаар ярилцацгааж байв. Гэтэл үсчин, та надад юу ч ярьсан би, Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй гэхэд, залуу яагаад  гэж асуув. Үсчин, -Хар л даа, Бурхан байдаг гэхэд яаж итгэх юм?  Бурхан байдаг юм бол, яагаад, ийм их өвчин зовлонтой хүмүүс байдаг юм. Яагаад хаягдмал, тэнэмэл хүүхдүүд ийм их байдаг юм. Үнэхээр байдаг бол, зовлон, шаналал, ядуурал байхгүй байх байсан. Тэгэхээр энэ бүхнийг хүмүүст өгдөг бүхнийг хайрлагч гэх Бурхан байх уу? гэлээ. Үйлчлүүлэгч залуу дуугай суусаар, үсчин үсийг нь засч дуусгахад, залуу мөнгөө төлөөд гарав. Гэтэл гадаа үс сахал нь тоймгүй ургасан залуус зогсохыг хараад, буцаж орсоноо үсчинг дуудаж цонхон дээр аваачаад, тэдгээр залуусыг харуулж –Хар даа. Үсчин байдаггүй юм байна гэж ёжтойгоор хэлчихээд гарч явжээ. Хүмүүс өөрсдийн хүссэнээрээ амьдарч, хүслээрээ хувь тавилангаа зохиож байдгийн нэгэн жишээ энэ буюу.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 28, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa