Sugar

Бизнесийн сонирхолтой үр дүн...

Jan 16, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Бизнесийн сонирхолтой үр дүн...

Хот газрын хөл хөдөлгөөн, ажил төрлөөсөө багахан ч гэсэн холдож амрахаар шийдсэн нэгэн бизнесмен эр тэнгисийн эрэг дээрхи жижигхэн тосгонд иржээ. Өглөө нь тэнгисийн эрэг дээр зугаалан явах зуур, загасчны бяцхан завь эрэг рүү дөхөн ирж, барьсан томоос том  туна загасаа баяртайгаар буулгаж буй загасчинг харж яриа өрнүүлэхээр шийдэв. Тэр, -Ийм загас барихад хичнээн хугацаа зарцуулдаг талаар эхлээд асуув. Загасчин,

-Энд их сайн газар, хоёр цаг орчим зарцуулдаг гэхэд, бизнесмен эр,

-Тэгвэл яагаад үргэлжлүүлж барихгүй буцаад ирж байгаа юм бэ? Өдрийн турш чи өчнөөн загас барих юм байна шүү дээ гэлээ.

 -Яах юм бэ? Энэ загас, гэр бүлийг маань өнөөдөр, маргааш амьдрахад хангалттай. Махнаас нь заримыг нь зарж жижиг сажиг хэргэцээт зүйлээ авдаг гэхэд,

-Тэгээд өдрийн үлдсэн хугацаанд нь чи юу хийдэг юм бэ?

–Тэнгисийн эргээр хэсэг алхдаг, дараа нь хүүхдүүдтэйгээ тоглодог. Эхнэртэйгээ ярилцаж суудаг, тэгээд бас найзуудтайгаа уулзаж дарс ууж, ямар нэг тоглоом тоглодог доо

-Чи ёстой амьдрал ойгодоггүй юм байна. Цаг хугацаагаа дэмий өнгөрүүлэх юм. Би чамд яаж амьдрахыг зааж өгье.  Чи  өдөржин 5-6 туна загас  барьж бай!

-Яагаад?

-Чи нэг хэсэг нилээн ачаалалтай ажиллана. Ингээд, хэсэг хугацааны дараа, энэ жижигхэн завиа сольж жинхэнэ загас агнуурын хөлөг онгоцтой болно

-Тэгээд яана гэж?

-Чи энэ хөлөг онгоцон дээрээ ажилчин хөлсөлж илүү их загас барих болно

-Гэхдээ надад нэг туна загас хүрэлцээтэй л байгаа шүү дээ?

-Үгүй ээ. Чи их загас барьж, түүнийгээ зарсан мөнгөөрөө дахин хөлөг онгоцууд авч, бүр их загас барьдаг болж, мөн загас боловсруулах үйлдвэртэй болно. Чи захирал болж том сайхан офист суух болно

-Тэгээд дараа нь яах юм?

-Тэгээд чи энэхүү цэцэглүүлсэн бизнесээ олон саяар зарж, дараа нь ажил хийхгүй дураараа амьдрах болно

-Энэ бүхэнд тэгээд хичнээн хугацаа орох вэ?

-За нэг, 20-25 жил орох байх

-За за. Тэгээд цаашид би бизнесээ зарсан мөнгөөрөө юу хийх юм бол?

-Дуртай зүйлээ хийгээд л амьдарна шүү дээ

-Жишээ нь юу?

-Жишээ нь, чи жижигхэн тэнгисийн эрэг дээрх тосгонд амьдарч, хүслээрээ ганц хоёр загасаа барьж, унтаж амарч, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байж жаргалтай амьдарна... гэж хэлэх үедээ бизнесмен эр гэнэт сэхээрэн гацчихсан юм гэнэлээ. Энэ ярианы дараа, энэ тосгон бас нэгэн жаргалтай загасчингаар нэмэгдсэн гэсэн. Хэн болохыг нь та хэлүүлэлтгүй тааварласан биз ээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jan 16, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa