Sugar

Бидний хэлж буй үгсээс амьдрал шалтгаална

Jan 20, 2020 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө


Бидний хэлж буй үгсээс амьдрал шалтгаална

Ухаан бодол, үг яриа хоёрын хоорондын уялдаа холбоог, амжилттай, өөртөө итгэлтэй хүмүүс ер нь мэдэж байдаг гэнэ шүү. Судалгаагаар эерэг бодолтой, ухаалаг, зөв хэл яриатай хүмүүс илүү урт насалж, аз жаргалтай амьдардаг гэсэн үр дүн гарсан бөгөөд хүн, өөрийн биеийг эмчлэх эмч, хэл яриагаа хянадаг хэл зүйн мэргэжилтэн, ухамсраа цэвэрлэж, туйлын үнэнд хүрэх гүн ухаантан байх чадвартай болохыг нотолсон ажээ. Ярих, сонсох чадварыг бизнесийн сургуулиудад зааж байдаг нь үүнтэй холбоотой байдаг ба бүр гэмт хэргийн ертөнцөд ч, үг ярианы хүчийг, Буддын ишлэлүүдээр, “Үгээр хүнийг алж болно”, “Гурван хормын уур хилэн арван жилийн нөхөрлөлийг устгана” гэх мэтээр ашиглаж байдаг гэнэ. Эрт дээр үеэс, ном судар, аман зохиолд үг яриагаа цэнэж байхыг сургаж, хүнийг ярьж эхлээгүй байхад таних боломжгүй, ухаантан тэнэг хоёрыг зөвхөн яриулж байж ялгана гэсэн байдаг. Үг яриа маш хүчтэй энергитэй учираас хараал хэлдэг, бүдүүлэг үг хэрглэдэг хүмүүсийн нарийн биед хар толбо үүсэн хэсэг хугацааны дараа өвчин болдог, ер нь бүх хэрүүл маргаан, зөрчилдөөн, өс хонзон авалтын 90%-нь хэн нэгний тухай муугаар ярьснаас үүссэн байдаг гэж мэргэжлийн судлаачид туршилт судалгаагаар нотолсоор байгаа билээ.  Хөгжингүй орнуудын ард иргэдийн үг яриа нь,  дорой буурай орнуудын хүмүүсийн үг ярианаас ялгаатай байдаг гэсэн судалгааны үр дүн дээр үндэслэн, хүмүүсийн үг ярианы соёл нь, улс орны нийгэм-эдийн засаг, оюун санааны амьдралд нөлөөлөх чадвартай гэсэн дүгнэлт гарсныг тунгаан бодууштай юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jan 20, 2020 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nimo