Sugar

Баярын дараа “Цөс”-өө амраах, бие организмаа сэргээх, жингээ хасах арга

Dec 04, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Баярын дараа “Цөс”-өө амраах, бие организмаа сэргээх, жингээ хасах арга

Шинэ он гарах дөхөж, идээ ундаа, амттангаар ширээгээ хотойтол засаж, идэх уухыг үзүүлж өгөх нүсэр баяр айсуй. Эхэлснээс дуустал нилээд хэд хоног амттангаар ходоодоо дүүргэх энэ баярын дараа нүүр амаар юм гарч, аманд эвгүй амтагдах, бэлхүүс хэдэн сантиметр нэмэгдэх зэрэг таагүй зүйлс ажиглагдаж сэтгэл санаа хямардаг. Тиймээс,  нүсэр баяруудын дараа бие организмаа сэргээх аргыг шалтгаанаас нь эхлэн танилцуулъя.  Хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцдаг эрхтэн бол цөс юм. Хэдэн өдөр зогсоо зайгүй ажиллаж ядарсан цөсийг амраахын тулд дараах аргуудыг хэрэглэх хэрэгтэй болох нь.

-Эхлээд, 1 цайны халбага хүнсний соодыг 500 грам бүлээн усанд найруулж, энэхүү гэрийн аргаар бэлтгэсэн эрдэст усаа өглөөний 10-10.30-ын хооронд бага багаар залгиж шимэн ууна. Дараа нь 20-30 минут хэвтэж амраад, 30 минут алхах. Дараа нь дахин уг эрдэст усаа найруулж тал цайны халбага зөгийн бал нэмж хутган мөн бага багаар шимж ууна. 13 цагийн орчим шингэн шөл уух. Үдээс хойш хатаасан жимсний ундаа, ер нь жимсний ундаа ууж, хэрэв сэтгэл зүрх тань боломж өгч, зориг тань хүрч байвал, оройн хоолоо дайсандаа өг. Ер нь бэлтгээгүй нь дээр. Оронд нь, жигэнэсэн төмс, алим зөгийн балтай идэх. 3 өдөр энэ дэглэмийг барих нь, цөсийг амраахын зэрэгцээ жинг тань хэвийн хэмжээнд буцааж оруулдаг.

-250-300 жилийн өмнөөс уламжлагдан ирсэн ардын арга. Цөстэй хобоотой цэгүүдийг халааж жин тавихад цөсний үйл ажилагааг гайхалтай дэмждэг гэнэ. Ердийн нусны алчуурын хэмжээний хөвөн даавуу алчууранд 2 хоолны халбага давс боож зангидаад хайруулын тавганд, гарын сарвууны гадна хэсэгт тавихад аятайхан төөнөж байхаар болтол халааж нүүр, чих, дагзны орчимд байрлах дараах цэгүүдэд 2-3 минут жин маягаар тавьна.

1 дэх цэг. Цөсний цэг, нүдний доод талд, баруун хацрын дээд түвгэрдүү хэсэгт байрладаг.  Жингээ 2 минут тавих бөгөөд цөсний үйл ажиллагааг гайхалтай дэмжиж өгдөг байна.

2 дох цэг. Баруун чихээ урагш нугалж, чихний ар талд, мөгөөрс  эхэлж буй хэсэгт 2-3 минут жигнэнэ. Энэ үед цөс цэвэрлэгдэхийн зэрэгцээ элэг мөн цэвэрлэгдэх процесс явагдна.

3дах цэг. Илүүтэй элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Духны баруун хэсэгт, чамархай дух хоёрын зааг дээр энэ цэг байдаг. Мөн 2-3 минут жигнэх хэрэгтэй.

Ийм маягаар, эдгээр аргуудыг хэрэглэж цөсний үйл ажиллагааг дэмжиж, элэг цөсөө цэвэрлэх нь эм тан хэрэглэхээс хавьгүй илүү үр дүнтэй байдаг байна. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Dec 04, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Source - econet.ru

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa