Sugar

Аз жаргалын тухай

Oct 15, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Аз жаргалын тухай

Домогт “Битлз” хамтлагийг үүсгэн байгуулагчидын нэг, алдарт Джон Ленноныг бага байхад нь, ээж нь, амьдралын хамгийн гол зүйл бол “Аз жаргал, аз жаргалтай байх юм шүү” гэж үргэлж ярьдаг байжээ. Тэр сургуульд орж, бага ангид байхад нь, багш нь,том болоод ямар хүн болохыг хүсч байгаа тухайгаа бичих даалгавар өгчээ. Тэгтэл Джон хүү, -“Би том болоод аз жаргалтай хүн болно” гэж бичсэн бөгөөд түүнийг нь, багш нь –“Чи даалгаврыг ойлгоогүй байна” гэж буруутгажээ. Гэтэл ирээдүйн агуу хөгжимчин маань, “Та нар өөрсдөө амьдралыг ойлгохгүй байна шүү дээ” гэж хариулж байсан гэдэг. Үнэндээ бол, үнэхээр түүний зөв байсан юм. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Тэгвэл аз жаргалтай байх гэдэг ямар мэдрэмж юм, яаж түүнийг мэдрэх вэ, яаж хадгалж хамгаалах вэ гэдгийг харуулахад тустай бодол төрүүлэм, бяцхан сургамжит өгүүллэгүүдийг хүргэе. 

-Нэгэн мэргэн ухаантан эргэн тойрныхоо байгалийн сайхныг харан баясгалантай гэгч нь замаар алхаж явав. Гэтэл, ойрхон яваа хүнд гэгчийн ачаа үүрч бөгтийсөн зовлонт хүн явж байхыг анзаарав, тэр -“Чи юунд өөрийгөө ингэж зовооно вэ?” гэж асуутал, өнөөх хүн, -“Би өөрийнхөө үр хүүхэд, ач гучийнхаа төлөө зүтгэж зовж байна. Миний элэнц өвөө, насаараа миний өвөөгийн төлөө зовсон, өвөө болохоор аавын минь төлөө зовсон, аав минь бас миний аз жаргалын төлөө зовсон, тэгээд би бас хүүхдүүд, үр ач нар минь аз жаргалтай байгаасай гэж зүтгэж байна” хэмээн хариулав. –“Тэгээд, ер нь танай гэр бүлд аз жаргалтай хүмүүс байв уу?” гэж гайхсан ухаантан асуухад, -“Үгүй дээ, гэхдээ миний хүүхдүүд, ач гуч минь заавал аз жаргалтай болно” гэхэд, ухаантан: –“Бичиг үсэг мэдэхгүй хүн ном зааж чадахгүй, сохор номин бүргэдийг хүмүүжүүлж чадахгүй. Эхлээд өөрөө аз жаргалтай байж сур, тэгж байж үр хүүхдээ яаж аз жаргалтай болгохыг ойлгоно” гээд холдон явжээ.
-Бурхан шавраар хүнийг бүтээж дуусаад жоохон шавар илүү гарч гэнэ. –“За байз, чамд өшөө юу хийж өгөх вэ?” гэж асуутал хүн, -“Аз жаргал хийгээд өгөөч” гэсэнд, Бурхан юу ч хариулалгүй үлдсэн шавраа алган дээр нь тавьжээ. - -

-Нэгэн мэргэн ухаантан эргэн тойрныхоо байгалийн сайхныг харан баясгалантай гэгч нь замаар алхаж явав. Гэтэл, ойрхон яваа хүнд гэгчийн ачаа үүрч бөгтийсөн зовлонт хүн явж байхыг анзаарав, тэр -“Чи юунд өөрийгөө ингэж зовооно вэ?” гэж асуутал, өнөөх хүн, -“Би өөрийнхөө үр хүүхэд, ач гучийнхаа төлөө зүтгэж зовж байна. Миний элэнц өвөө, насаараа миний өвөөгийн төлөө зовсон, өвөө болохоор аавын минь төлөө зовсон, аав минь бас миний аз жаргалын төлөө зовсон, тэгээд би бас хүүхдүүд, үр ач нар минь аз жаргалтай байгаасай гэж зүтгэж байна” хэмээн хариулав. –“Тэгээд, ер нь танай гэр бүлд аз жаргалтай хүмүүс байв уу?” гэж гайхсан ухаантан асуухад, -“Үгүй дээ, гэхдээ миний хүүхдүүд, ач гуч минь заавал  аз жаргалтай болно” гэхэд, ухаантан: –“Бичиг үсэг мэдэхгүй хүн ном зааж чадахгүй, сохор номин бүргэдийг хүмүүжүүлж чадахгүй. Эхлээд өөрөө аз жаргалтай байж сур, тэгж байж үр хүүхдээ яаж аз жаргалтай болгохыг ойлгоно” гээд холдон явжээ.
-Бурхан шавраар хүнийг бүтээж дуусаад жоохон шавар илүү гарч гэнэ. –“За байз, чамд өшөө юу хийж өгөх вэ?” гэж асуутал хүн, -“Аз жаргал хийгээд өгөөч” гэсэнд, Бурхан юу ч хариулалгүй үлдсэн шавраа алган дээр нь тавьжээ.
-



-

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Oct 15, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa