Sugar

Аз жаргалтай хайрын хууль ба эмэгтэй хүний эр нөхөртөө хандах төрөлх чанар

Jun 13, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Эдгээр бодлуудыг тээн, энэ хандлагыг хууль болгож чадсан цагт, эмэгтэй хүн хайранд умбан жаргадаг гэнэ. Нэгэн, ухаалаг, байгаль дэлхийн хуультай хамгийн ойр байдаг, ертөнцөд юуны төлөө, ямар зорилгоор ирсэнээ мэддэг мэргэн эмэгтэй үүнийг бичсэн байна.

Би чамайг өөрчилөхгүйгээр, байгаагаар чинь хүлээн авч, түүндээ жарган, халамжилан, эрх чөлөөнд чинь дураар чинь орхин хайрламаар байна. Чамайг юунд ч албадахгүй, байгаагаар чинь хайрлая. Чамдаа, ямар ч зүйл тулгахгүй, хариу юу ч нэхэхгүй чамдаа юуг ч юм бэлэглэмээр. Чамайгаа үүрд алдахаас айхгүй итгэлтэй байж, чамд ямар нэг хариуцлага үүрүүлэхгүй, өөрийнхөө мэдрэмж, сэтгэлээ нээе. Чамайг сургамжлахгүйгээр мэдлэгээ зүгээр л хуваалцана. Чи, ямар байна, түүнд чинь л баярлая. Чи мөн ийм сэтгэлтэй надтай хандсанаар, бид бие биенээ улам баялаг болгоно. Бие биендээ хариуцлага, халамжаа үүрүүлэхийн оронд, бие биенийхээ амьдралыг боолын амьдрал болгон хувиргахын оронд, өөрийн хариуцах аливаа зүйлийг илүү хариуцахыг эрхэмлэн, чамтай холбоотой бүхий л зүйлтэй зохицол нийцэлд орших, бүрэн эрх чөлөө, хайран дунд амьдрах шиг сайхан зүйл бий гэж үү? Хүмүүсийн бие биедээ хандах үеийн хувь хүний ааш аяг, эрх чөлөөн дээр тулгуурлан байдаг төрөлх чанарыг үгүйсгэх нь олонтаа, гэтэл энэхүү сэтгэлийн эрх чөлөө нь, хором, цаг, өдөр бүр тохиолдож байдаг сонголт, хариуцлагыг илэрхийлж байдаг бөгөөд энэхүү сонголт, шийдвэрлэлтүүд нь хүний амьдрал, тавилан, бүх хорвоо дэлхийг бүрдүүлж байдгийг ойлгох хэрэгтэй байдаг. Энэхүү, сонголт шийдвэрлэлт, сэтгэлийн эрх чөлөөгүйгээр хэзээ ч зөв явагддаггүй. Сэтгэлийн эрх чөлөө бол, сэтгэлийн амар амгалангаас амьдрал оршин тогтнох эсэх нь шалтгаалдаг, амьдралын томоохон хууль юм. Энэ хуулийг мөрдөөгүй цагт, хувь хүний аминч чанар, бусдыг устгаж эхлэн хэмжээ, хязгаарлалт ноёлон, сэтгэл, хайр хамаг сайхан үгүй болж, сэтгэлийн зовлон, боолчилолд хүргэдэг. Хамгийн хүчирхэг, бат холбоо бол, хамтдаа эрх чөлөөтэй, шахалт дарамтгүй, үнэнч, худал хуурмаг багтах орон зайгүй, бие биенээс нуух зүйлгүй, харамсал гуниггүй, ертөнцийн зохилдлогоонд нийцсэн, сайхан, төрөлх чанараа дээдэлсэн харилцаа билээ. Ийм гэр бүлийн холбоо хэзээ ч эвдрэхгүй. Учир нь, байгал ертөнцийн зохилдлогоо үүнийг шаардаж байдаг ба үүнийг, энэ чанаруудыг Бурхан хүмүүст харамгүй заяасан байдаг. Энэхүү амьдралын хуулиар, ертөнцийг илүүтэй таньж чадсан, өөрийгөө таних, хөгжихөд цаг гаргадаг олон эмэгтэйчүүд аз жаргалтай амьдарч байдаг юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jun 13, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.