Sugar

Аз завшаанаа бүү түлх

Jun 05, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Аз завшаанаа бүү түлх

Хүн, аливаа ажил ажил үйлс нь бүтэмжтэй болж эхэлсэн ч, өөрийг эрж хайн ямар нэг зүйл, дутуу талуудыг олж гомдоллон, аз жаргалд “дүлий” хандах хандлага гаргаж байх нь бий. Хүн ер нь юу эрнэ түүнийгээ олдог гэдэг. 

Хүссэн зүйл нь биелмэгц, дахин шинэ хэрэгцээ гарч, тэрхүү хүссэн зүйлийнх нь үнэ цэнэ унаж байдаг нь хүний мөн чанар хэдий ч, аж амьдралаа амжилттай авч явахын тулд, амжилт, аз завшаанаа алдахгүйн тулд талархал гэдэг зүйлд суралцахыг ертөнц даалгадаг гэнэ. Хүн хоёр тохиолдолд аз завшаанаа өөрөөсөө түлхдэг бөгөөд аз жаргал нь хүссэнээс нь их санагдан, итгэхгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага байдгаас, “үнэхээр үнэн гэж үү?” гэсэн эргэлзээ, “би үүнийг авах эрхтэй юу”, “арай л их юм” гэх бодлууд тээн өөрийн болгож чадахгүй алддаг байна. Харин хоёрдох тохиолдолд, авсан зүйлээ үнэлэхгүй голох, байдаг л зүйл хэмээн ойшоохгүй байх, хүсэж байснаа мартах зэргээр түлхдэг. Энэ байдлууд олон хүмүүсийн хувьд танил асуудал байдаг. Хүн аливааг авсан л бол талархах ёстой ба энэхүү талархал нь, өөдрөг сэтгэл, баяр баясгалан, хайр, орчиндоо хандах эерэг хандлагаар илэрч байдаг. Үүнийг мэддэггүйгээс, хүмүүс талархаагүйгээс алдсан тэр үеүдээ, азтай, амжилттай байсан үе гэсэн сайхан дурсамжуудтай хоцрон, тогтвортой амьдралыг босгож чадахгүй алдаж онож явдаг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 05, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.