Sugar

Аромамаркетинг: кафе, ресторан, дэлгүүр, лангуу

Dec 11, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Аромамаркетинг буюу нейромаркетинг гэдэг нь,  үнэрийн мэдрэхүйгээр дамжуулан хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх боломж, үүний үндсэн дээр, борлуулалт, үйлчилүүлэгчидтэй холбоо үүсгэх, яриа хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах үр дүнг судалсны үндсэн дээр гарч ирсэн ойлголт юм. Судалгаагаар, хүмүүсийн 70% -нь, аливаа зүйлийг үнэр, тухайн орчины үнэрээр хүлээж авдаг болох нь тогтоогджээ. Биднийг үйл хөдлөлд түлхэгч, аливаа хүсэл төрүүлэгч, бодол санааны удирдагч болох тархинд, үнэр янз бүрээр нөлөөлдөг болохыг тогтоосны үндсэн дээр, аромамаркетинг гэх бизнесийн нэршил гарч, үнэрүүдийг, худалдан авалт, бизнест үр дүнтэй ашигладаг болсон бөгөөд худалдан авах хүсэл төрүүлэх үнэр, хүнсний дэлгүүр, кафе, ресторан, амттаны дэлгүүрүүд дэх идэх дур хүсэл төрүүлэх үнэр, эвгүй үнэр дарах, загас, махан бүтээгдэхүүний үнэр дарах үнэр гэх зэргээр үнэрүүдийг тус тус ангилан хэргэлэхийг санал болгодог энэхүү маркетингийн хэлбэрийг аромамаркетинг гэж нэрлэдэг байна. 

Кафе. Кофе, шинэхэн амттаны үнэрээр дүүрэн байх ёстой тул, кофе шоколадный үнэр идэх дур хүслийг өдөөнө гэж үздэг.
Ресторан. Амтлаг зүйлийн үнэр тохиромжгүй, харин хоол амтлагчидын үнэр хоолны дуршил нэмэгдүүлнэ. Үүнд, корица, розмарин, гвоздика, кориандрын үнэрүүд орох ба, шинэхэн талхны үнэр мөн хоол идэх хүслийг гайхалтай өдөөдөг аж. Туршлагатай рестораторууд хэзээ ч, талхтай тавгийг урьдчилж өгдөггүй бөгөөд, хүн өлссөн үедээ талхаар өлөө дарчих магадлалтай байдагтай холбоотой гэнэ.
Загасны дэлгүүр, хоолны газар. Яншуй, гаа, апельсин, мандарин, лимоны үнэрт эфирийн тоснууд, загасны эвгүй үнэрийг дарж, цэвэр аятайхан мэдрэмж төрүүлдэгээс худалдан авагчидыг татдаг байна.
Махны дэлгүүр. Мөн адил амтлагчидын үнэр болох, базилик, имбирь, кориандр, гаа, розмарин, сельдерейн үнэрт тоснууд тохирно. Мөн худалдаж буй махныхаа дэргэд, ногоон хүнсний ургамлуудаас /яншуй, ногоон сонгино, цоохор майлз г.м/ багцалж тавих нь, худалдан авагчидад сайхан мэдрэмж төрүүлж, худалдаж авах хүслийг төрүүлдэг болох нь судалгаагаар ажиглагджээ.
Махан бүтээгдэхүүний дэлгүүр. Хиам утсан махны үнэр угаас идэх дур хүслийг төрүүлж байдаг хэдий ч, розмарины үнэр худалдан авалтыг өсгөдөг байна.
Жимсний дэлгүүр. Угаас сайхан үнэртэй байдаг. Гэсэн ч жимсний үнэрт тоснуудаар хүчитгэх нь, худалдан авалтыг өсгөх сайхан арга болдог байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 11, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.