Sugar

Амьдралын цэнэг

Aug 31, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Амьдралын цэнэг

Та өглөө сэрмэгцээ босох гэж яаралгүй, таашаал авдаг, таалдаг, өөрийн эрхгүй инээмсэглэмээр болгодог, баярладаг зүйлсээсээ тавыг бодож олоод дотроо тоол, эсвэл сэрмэгцээ анзаарсан, анхаарал татсан таатай таван зүйлийг олж хараад нэг бүрчлэн талархаж заншаарай. Энэ зүйлс нь, өрөөг тань гэрэлтүүлж гийгүүлэн буй цонхоор тусах өглөөний нарны туяа, гаднаас сонсогдох шувуудын жиргээ, тасалгааны цэцгийн сэвэлзэх үнэр, хайртай дотныхны тань халуун дулаан нойрмогдуу инээмсэглэл,  үр хүүхэд, ач гуч, бяцхан дүү нарын тань хөөрхөн шулганаан, мөн энэхүү хорвоо ертөнц дээр амьдарч, ажиллаж хөдөлмөрлөх, бүтээх туурвих боломж дүүрэн байгаа маань гэх мэт ер нь, өөрт тань таатай сайхан байдаг юу ч байж болох юм. Энэхүү өглөөний хялбархан сэтгэхүйн дасгалыг хийж заншсанаар, хугацаа хүч шаардахгүй бяцхан зуршил болж өдөр бүрийг тань гайхамшигтай өөрчилөн чимэхийг хараад гайхширах болно шүү. Түүнчилэн таны өглөө бүрийн талархалын хариуд, орчлон ертөнц хамаг сайхнаа нээн дэлгэж, амжилтын замд хөтөлдөг бөгөөд орчин үеийн техник хэрэгслийг хэрэглэхэд цэнэг хэрэгтэй байдгийн адил, Талархал нь амьдралын аливаа сайхныг татах хамгийн хүчирхэг цэнэг болдог гэж үздэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Aug 31, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa