Sugar

Амьдралыг өөрчилсөн ухаалаг үгс

Nov 23, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Амьдралыг өөрчилсөн ухаалаг үгс

Бидэнд бараг бүгдэд маань, амьдралын тодорхой тохиолдлуудад сонсож, утга агуулга нь зүрх сэтгэлд хоногшин  үлдсэн энгийн боловч амьдралд нөлөөлсөн байн байн санаанд орж ирдэг үгс байсаар, асуудал шийдвэрт нөлөөлсөөр байдаг. Гэхдээ энэ үгс нэр алдартангуудын хэлсэн үгс гэхээсээ илүүтэй санаандгүй, эргэн тойрныхноосоо тодорхой тохиолдолд сонсож, тэр нь амьдралд нөлөөлсөн үгс байдаг нь гайхалтай. Бараг амьдралын удирдлага болчихсон байх нь ч бий. Иймэрхүү түүхүүдээс хуваалцъя.

Том ах.
Би гурван хүүхэдтэй айлын том хүү. Эрэгтэй дүү маань надаас 2 насаар дүү, харин эмэгтэй дүү 9 дүү. Би 14 настай байхдаа, найман хүүхэдтэй айлын хоёрдох хүү болох аавтайгаа юунаас ч билээ багахан маргалдсан юм. Тэр үед аав минь надад -“Энэ гэрт болж байгаа бүх асуудал, шийдвэрийг чи гурван хүний өмнөөс гурав дахин хүлээж авдаг юм. Эхнийх нь чи өөрийнхөө өмнөөс, хоёрдохыг нь, чи аливааг яаж хүлээж авч байна түүнийг чинь дуурайх эрэгтэй дүүгийнхээ өмнөөс, харин гуравдах нь, та хоёрыг дуурайж давтах охин дүүгийнхээ өмнөөс гэж гурван хүний өмнөөс хариуцна. Эрэгтэй дүү чинь, чи түүнтэй яаж харьцаж байна яг түүн шиг чинь охин дүүтэйгээ харьцна. Харин та хоёр охин дүүдээ яаж хандна, түүнээс чинь охин дүүгийн чинь ирээдүйд амьдралаас хүлээх хүлээлт, бусдыг хүлээн авах хандлага, бүр эр нөхөртэй болох хүртэл шалтгаална” гэж хэлсэн юм. Үүнийг сонсоод би их балмагдаж хэсэг зуур дахин дахин бодсоор том ахын үүргээ ойлгож билээ. Хүн, бусдад болон эргэн тойрныхондоо нөлөөлөх идэвхитэй оролдлого хийхгүй байсан ч, түүнийг хүндэлдэг дүү хүмүүс, хэзээд, адил төстэй тохиолдолд таны хийдэг үйлдлүүд дээр үндэслэсэн шийдвэр гаргаж, дуурайж хийдэг. Хэрэв та бэрхшээлтэй тулгарах үедээ бухимдаж уурладаг, сандарч балмагддаг бол, тэд мөн ижил нөхцөл байдалд түүнийг тань давтаж, харин та, сэтгэл санаагаар унахгүй зоригтойгоор давдаг бол тэдэнд сайн сайханд итгэх найдвар, өөртөө итгэлтэй байх сайхан чанарыг суулгаж өгдөг гэдгийг үүнээс хойш ойлгодог болсон шүү.
Эрдмийн зэрэг
Би 38-тайдаа, магистрт сурах талаар бодсон. Энэ үедээ, 2 жил зарлагадан сурах шаардлагагүй ч юм уу гэх бодол төрөөд болдоггүй. Тэгээд бараг өөрийгөө ятгах, бодлоо нотолчих санаатай найздаа, -“Би хөгширч байна. Төгсөхдөө 40 хүрсэн байх нь, тийм ээ?” гэсэн чинь найз минь, -“Чи сурахгүй байсан ч 40 хүрнэ. Гэхдээ чи эрдмийн зэрэггүй л байх юм байна” гэдэг байгаа. Тэгээд би сурахаар шийдсэн. Одоо би 60 настай. Энэхүү ганц өгүүлбэрээр өгсөн найзын минь үгс, зүгээр амьд байхын төлөө орших эсвэл нэр төртэйгээр сайхан амьдрахын төлөө тэмцэх гэсэн хоёр заагийг ялгахад минь тусалж, одоогийн сайхан амьдралд минь хүргэсэн юм даа.
Тэргэнцэр
Тахир дутуугийн тэргэнцэртэй нэгэн хүнтэй ярилцаж байтал, тэр, -“Надаас нэг хүн, чи ингээд тэргэнцэрт хадагдчихсан хэцүү байдаг байхдаа гэж асуусан. Тэгэхэд нь би, би тэргэнцэртээ хадагдаагүй ээ, харин энэ тэргэнцэр намайг чөлөөлсөн. Хэрэв энэ байгаагүй бол би хэвтэрт байж, гэр орноосоо гарч чадахгүй байсан гэж хариулсан, Тийм биз дээ?” гэж билээ. Үүнээс би, байгаа зүйл, нөхцөл байдал бодит боломжоо үнэлэх гэж энэ юм даа гэж бодсон.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Nov 23, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa