Sugar

Амьдралыг өөрчилөх 60 минутын арга

Feb 12, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Амьдралыг өөрчилөх 60 минутын арга

Амьдралаа эргээд харахаар, заримдаа тэр зүйлийг ингэж хийдэг байж, өөрөөр, ингэж тэгж шийдсэн бол гэсэн харамсал төрөх, хайран цаг хугацаа, хүч хөдөлмөрөө үргүй зарцуулсан мэт санагдах үе гарч байдаг. Гэтэл үүнээс зайлсхийхэд, дахин харамсахгүй амьдрахад тустай ганцхан цаг зарцуулагддаг нэгэн арга байдаг гэнэ шүү. Саяхан дэлхийн улс орнуудын 12 000 ажилтан, ажиллагсадыг хамруулсан судалгаа явуулсан бөгөөд энэхүү судалгаанд хамрагдагсдын 70%-нь бүтээлч, стратеги сэтгэлгээнд зарцуулах цаг гардаггүй гэж хариулцгаасан байна. Энэ судалгааны үр дүнгийн талаар The Times сэтгүүл тодорхой нийтэлсэн байна: Хүмүүс өдөрт 110 удаа дундчаар гар утсаа барьж шалгадаг, зарим тохиолдолд үүнээс 2-3 дахин олон удаа барьж авдаг, бүр 900 удаа утсаа барьж шалгах нь бий гээд, үүнээс улбаатай -Таны шарилын чулуун дээр, “Тэр цахилгаан шуудан, гар утсаа байнга гайхалтай шалгадаг байлаа” гэж бичих чинээний гавъяатан болсон ажээ хэмээн биднийг хошигнон бичжээ. Ингээд, ухамсартайгаар, зорилготойгоор амьдралаа өөрчилөх долоон алхамыг мөрдөхийг зөвлөжээ. Энэхүү ганцхан цаг зарцуулагдах арга нь, амьдралын тань дараа дараагийн цаг үеүдийг тань өөрчилөх боломжтой гэнэ.

  1. Аль болох байгаль дэлхийтэй ойр бай. Хэт идэвхитэй орчин үеийн хөгжилөөс багахан хугацаанд холдож байх
  2. “Надад долоохон хоногийн амьдрах хугацаа үлдсэн бол би яах байсан бэ?” гэж өөртөө асуулт тавьж бичгээр хариулах. 10 минут зарцуул
  3. “Надад нэг сар амьдрах хугацаа байгаа бол би юу хийх вэ?” гэж бичээд мөн түүндээ хариулах 10 минут зарцуул
  4. “Надад ганцхан жил амьдрах хугацаа үлдсэн бол би юу хийх вэ?” энэ асуултад мөн 10 минутад хариултаа багтааж бичих
  5. “Надад таван жил амьдрах хугацаа үлдсэн бол би яах байсан бэ?” энэ асуултад мөн 10 минутад багтаан бичгээр хариулт бичих
  6. “Би энэхүү ганцхан олдох амьдралдаа юу хийх вэ?” гэсэн асуултад мөн хариулах. 10 минут
  7. Үлдсэн 10 минутаа энэ бүхнээ уншихад зориулж, уншсаныхаа дараа “Би эдгээр бичсэн хариултууддаа хамгийн ойр байхаар, долоо хоногийнхоо ажлыг яаж төлөвлөх вэ?” гэсэн асуулт тавиарай.

Амьдрал бол түмэн боломжуудаар дүүрэн ч, хурдан өнгөрөн оддог зүйл гэдэгтэй маргашгүй. Түүнийг бид, өөрсдөө хүндрүүлэн, үүнийгээ ч мэдэхгүй зөв явж байна гэж боддог гэнэ. Тиймээс тэрхүү  тоолшгүй олон, цаг завыг сатааруулан хулгайлагч хүчин зүйлүүдээс болж, бид аливааг бодож тунгаах ч завгүй болдог байна. Бид бол аливааг ялгах салгах, амьдралдаа  хамгийн шаардлагатай чухал зүйлээ сонгох, амьдралаа бүтээн босгох, түүнийг утга учиртай болгох чадвартай хүмүүс учираас, дээрхи асуултууд үүнийг тань сануулах юм гэжээ. Туршаад үзээрэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Feb 12, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.