Sugar

Амьдралд зөвхөн инээд л үлддэг

Mar 11, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл


Амьдралд зөвхөн инээд л үлддэг

Үнэтэй хувцас өмсөх, тансаг машин унах, үнэтэй утас барьдаг байх зэрэг нь баян, баялаг гэх ойлголттой ямар ч хамаагүй. Баян байх гэдэг нь, хайртай дотны хүмүүс, аав ээж  тань амьд сэрүүн, эрүүл саруул, эрүүл сайхан үр хүүхэд, итгэлтэй найз нөхөдтэй, хайртай хүн тань түшиг тулгууртай байхыг хэлнэ. Хэрэв та, хардаг, явдаг, ярьдаг, хайрладаг, мөн өглөө бүр дулаахан орноосоо сэтгэл хангалуун босч чадаж байгаа бол, үлгэрийн  гэмээр баян хүн юм. Амьдралд гомдолломоор санагдах үедээ, эрт залуу энэ хорвоогоос явсан хүмүүсийн тухай бодоорой. Хань ижилдээ сэтгэл хангалуун биш байгаа бол, энэ хорвоо дээр хань нөхөртэй болохыг мөрөөддөг өчнөөн олон эмэгтэйчүүд байдгийг санаарай. Үгэнд орохгүй байгаа үр хүүхдэдээ цухалдан бухимдах үедээ, өдөр бүр үр заяахыг гуйн залбирч байгаа хүүхэдгүй гэр бүлүүдийн тухай бодоорой. Байгаа бүхнээ үнэлж сур. Хорвоо дээр, баяр баясгалан, эв эеийг хулгайлдаг, өнгөрсөнд харамсах харамсал, ирээдүйдээ эргэлзсэн түгшүүр, өнөөдрөө үнэлээгүй үл талархал гэсэн 3 хавх байдаг. Амьдралдаа ер нь, хайртай дотныхноо алдаж гээхээс л айдаг бай. Намайг ч гэсэн алдахаас айдаг хүн байгаа юу гэсэн асуултыг өөртөө тавьж, хэрэв танд хорвоо эргэж байсан ч, юуг ч хайхрахгүй нүдээ анин тэврэлдэн зогсох нэгэн байгаа бол та, үнэхээр азтай хүн гэдгээ мэдэж ав. Заримдаа гайхам сайхан зүйл нь, хүн анзаарахааргүй жижигхэн байх нь бий. Хүмүүсийн үйлдэл их сонин. Тэд бие биедээ муу муухайг хийчихээд, харин өршөөл уучиллыг Бурханаас гуйж явдаг. Бид энэ хорвоод уйлж ирээд, ёолж гиншин хорвоогоос явдаг. Тиймээс, амьдралд зөвхөн инээд л үлдсэн байдаг юм. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл

Mar 11, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.