Sugar

Амьдралаа сайжруулах, Вадим Зеландын ТОП-10 зөвлөгөө

Apr 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Вадим Зеландын номондоо бичсэн үзэл санаанууд, жинхэнэ хит болж байгаа билээ. Түүний “Бодит байдлын трансерфинг” ном, дэлхийн 20-д орны хэл дээр орчуулагдан амжилттай борлуулагдаж байгаа юм. Олон орны хүмүүс, уг зохиолчийн зөвлөгөө амьдралд, мөн өөрийн ертөнцөө сайхан болгоход тус болж байна гэж үзэцгээн, түүний үзэл бодлыг бишрэн хүлээн авч мөрдөхийг эрхэмлэдэг ажээ. Вадим Зеланд, маш нууцлаг амьдралтай зохиолч юм. Тэр хэвлэл мэдээллийнхэнтэй харьцдаггүй, тэр дөч гаран насны, ЗХУ улс задрахаас өмнө, квантын физикч, компьютерын технологичийн ажлуудыг эрхэлж байсан ба дараа нь ном бичих болсон тухайгаа ярьсан байдаг. Бодит байдлын трансерфинг хэмээх цуврал номууд гаргасан бөгөөд уг номын агуулга, хүнд хувь тавилан гэж үгүй, харин, хүн, эд баялаг, эрүүл мэнд, аз жаргал зэргээ шүүгээнд байгаа эд зүйлсээс авахын адил өөрөө сонгож авч болно гэсэн санааг харуулдаг. Түүний, хэрхэн аз жаргалтай, эрүүл, ухаантай, баян чинээлэг болох талаар зөвлөдөг, зарим зөвлөгөөг толилуулъя.

1. Та өөрийн дасал болсон сэтгэлгээгээ өөрчлөн, хүрэх зүйлдээ хэрэгцээтэй зүйлсийн тухай биш харин хүрэх зорилгынхоо тухай тодорхой бодож чаддаг болсон цагт жинхэнэ гайхамшиг бий болдог.
2. Цаг агаарын таагүй байдал, урт дараалал, замын түгжрээ, таагүй асуудлууд ер нь бүхий л таагүй зүйлсээс таашаал авч сур. Энэхүү өөрийгөө тарчлаах маягийн процесс таны дотоод ертөнцийг цэвэрлэж өгдөг бөгөөд зөвхөн эдгээр таагүй зүйлсийг танд, ямар нэг ашиг өгөх талаас харж сураарай. Дараа нь, анзаараарай, ямар нэг ашиг өгсөн л байдаг.
3. Зүгээр хүсэхээ больж, харин байлгахад, бий болгохыг зорьсон цагт, бүхнийг авна.
4. Тайван байдлаа хадгалан хүлээх, хүлээлт хамгийн хэцүү байдаг. Тухайн бэрхшээл, шалгуурын үед, юу ч үл явагдах багахан хугацаа гаргаж байх шаардлагатай байдаг.
5. Засгийн газар, төрийн албан хаагчид, цаг агаар, хамт ажиллагсад, хөршүүд, ойр дотныхон, үр хүүхдээ харааж зүхэх, мөн тэдний талаар сэтгэл хангалуун бус байснаар, энэ бүхнээ ертөнцийн толинд дамжуулан буцаагаад бодит тусгал болгон авч байдаг.
6. Өөрийгөө өөрөөрөө байхыг дэмж. Өөрөөр хэлвэл, өөрийгөө өөрийн алдаа дутагдлуудын хамт хүлээж авч сур. Мөн бусдыг ч өөрөөр байхыг хүлээн зөвшөөр. Үр дүнд нь, нэг нь хүсч, нөгөөх нь хүлээн авахгүй байх байдал нь өөрөө шийдвэрлэгдэх байдалд хүргэдэг аж.
7. Хүний бодит амьдрал, өөрийнхөө “проектор”-т эргэлдэх киног үзэх мэт байдаг. Юу л зураглана, түүнийгээ л үздэг. Гэтэл хүмүүс, эсрэгээр юу харж байгаагаа зурдагаас асуудлууд үүсдэг. Ялгааг нь харж байна уу?
8. Хэрэв, заримдаа, танд, та энэ ертөнцийн хүн биш юм шиг эсвэл энэ ертөнц нэг л биш юм шиг санагддаг, тиймэрхүү мэдрэмж төрдөг бол та, бараг л сэрчихжээ. Гайхалтай.
9. Та, туйлбартайгаар өөрийн киногоо бодолдоо эргэлдүүлэн зорилго руугаа алхвал, хэзээд тэр тань бодит болох нь гарцаагүй. Бодит байдал танаас хамааралтай, та ч бодит байдлаас хамааралтай. Ганцхан санаачлагын эзэн хэн бэ? гэдэг л гол асуудал юм.
10. Амьдралдаа урам хугарах байдал, огт гаргаж болохгүй зүйл. Та, хэзээ ч азгүй, азгүйтлээ гэж бүү бодож бай. Энэ амьдралд болж буй бүх зүйлс зүгээр нэг болдоггүй. Аливаа цаг үе, ямар ч нөхцөл байдалд, ямар нэг зүйлийн эхлэл тавигдаж, явагдаж байдгийг санах хэрэгтэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa