Sugar

Амьдрал бидэнд өгдөг, сануулга, дохиог хэрхэн анзаарч сурах вэ?

Aug 30, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Магадгүй та итгэхгүй байж болох  ч, амьдрал буюу бидний үл мэдэх тайлагдашгүй ертөнцийн нууцлаг хүчин, өдөр бүр бидэнд сануулга дохио өгч байдаг гэнэ. Эдгээрийг анзаарч, зөн совингоо ашиглаж сурснаар, үргэлжид ивээж дэмжиж байдаг дээд хүчний туслалцааг авах боломжтой болдог бөгөөд ихэнхи хүмүүс, амьдрал ахуйдаа дарагдан, эргэлзээ тээнэгэлзээ, зовинол дунд анзаарч, ойшоохгүй амьдралаа өнгөрүүлдэг гэнэ. Гэтэл энэхүү сануулга дохионууд, үргэлж бидэнд ирж байдаг аж. 

-Үзэгдэх дохио: санамсаргүй нээсэн ном сэтгүүлийн хуудас дээрхи нүдэнд туссан мөр, тухайн сонирхож буй асуудалтай холбоотой дүр зураг, байгалийн үзэгдэл, тухайн хүсч буй зүйлтэй төстэй дүрсүүдийг олж хараад байх гэх мэт, огт эрж хайгаагүй гэнэтийн санамсаргүй үзэгдлүүдээр дохио ирдэг. Тухайн харсан зүйлсийн сайн эсвэл таагүй агуулга нь сануулга болж өгдөг байна. Аливаа зүйлд, яарч адгаж, шүлэнгэтхийн оронд, “энд-одоо” зарчим буюу тухайн цаг үедээ анзааргатай байж эхлэх хэрэгтэй.
-Сонсогдох дохио: санамсаргүй чихний үзүүрт хүрсэн, хэн хэлсэн нь хамаагүй үг, яриа буюу зурагтаас сонсогдох яриа болон хажуугаар өнгөрөх хүмүүсийн хоорондын яриан дундах хэд гурван үгс, дуу аялгуу зэргээс онцлон сонсогдох маягаар энэхүү дохио ирдэг гэнэ. Хамгийн гол нь зүгээр нэг сонсоод өнгөрөх биш сонссоноо тунгаах хэрэгтэй болдог. Бид, зурагтаас гарах үргэлжилсэн дуу чимээ, яриан дундаас гэнэт тодорхой хэсэг зүйлийг сонсох үе таарч л байдаг гээд тоохгүй өнгөрөх нь буруу байдаг байна.
-Зөн совин: шийдвэр гаргах үед, юу нь ч мэдэгдэхгүй, тайлбарлахын аргагүй сонин мэдрэмж төрж, таатай эсвэл таагүй санагдах үе хүн бүрт таардаг. Энэ бол зөн совин бөгөөд, түүнийгээ дагаж, сонсоход алддаггүй гэдэг бөгөөд бурхан тантай харьцаж байгаагийн илрэл гэж үздэг. Үүнийг үнэний хувьтай гэж олонхи хүлээн зөвшөөрч байдаг.
-Зүүд: зүүдээр маш их дохио сануулга ирдэг гэнэ. Маш тодорхой, санаанаас гарахгүй, сэтгэл санаанд нөлөөлдөг зүүдийг амьдралаас өгч буй сануулга, дохио гэж хүлээж авах хэрэгтэй гэнэ. Итгэл шүтлэгтэй, ертөнцийн нууц хүчнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн зүүд, илүү зөнтэй байдаг байна.
-Харилцаагаар ирдэг сануулга: Харилцаа холбоотой хүмүүс, танил талын хүрээн дэх болж буй үйл явдлуудын өрнөл олон зүйлийг сануулах дохио болж өгдөг. Таагүй уулзалт, яриа хөөрөөг, өмнө нь болж буй үйл хөдлөл, үйлдэл дохиолж сануулдагийг анзаарахгүй өнгөрч, таагүй зүйлд өртөж л байдаг танил зүйлийг мэдэхгүй хүн бараг байхгүй юм.
Энэхүү далдаас ирэх сануулгуудыг анзаарч, ойлгож, амьдралдаа үр дүнтэй ашиглаж сурахын тулд, сөхөө чөлөөгүй хөөцөлдөөнт амьдралаа дахин харж, орчин тойрноо анзаарч анхаарах, ойлгож тунгаах, аливааг зөвхөн хараад өнгөрөх биш ажиглаж анзаарах, сонсоод өнгөрөх биш өлгөж аван ойлгох, зүгээр хүрч хүртэх биш хүртэн мэдрэх, амьдралын далд хүчийг үгүйсгэхгүй байх зэргээр ухамсарласан амьдарлаар амьдрахыг хичээх хэрэгтэй болдог байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 30, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Модон аяга Oct 21, 2017 - Baigalmaa