Sugar

Амар амгалан, амирлангуйн тухай үнэн сургаал

Aug 08, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Амар амгалан, амирлангуйн тухай үнэн сургаал

Эрт цагт нэгэн хаан, амар амгаланг харуулж, оюун сэтгэхүйг амирлуулах зураг бүтээсэн хүнд өндөр шан амласан зар тараажээ. Олон зураачид өрсөлдөж, олон ч зураг цугларсан байна. Эдгээрээс хаанд хоёр зураг ихэд таалагдан өндөр үнээр худалдан авахаар болж, нэгийг нь сонгох болов. Эхний зураг дээр, намуун дөлгөөн нуур, түүнийг тойрсон уулс болон хөх цэнхэр тэнгэр, цагаахан үүлс тунгалаг нуурын усанд туссанаар дүрслэгдсэн байсан бөгөөд энэ зургийг үзсэн хүн бүрийн сэтгэлд, амар амгалан гэж энэ л байх гэсэн бодол төрөхөөр байлаа. Харин хоёрдох зурганд, өндөр нам нүцгэн уулс, аянга цахилгаан цахисан аадар бороот сүрдэм тэнгэр, уулын эгц ирмэгээс хөөсрөн буух эрч хүчит хүрхрээг дүрсэлж, эдгээр нь амгалан байдлыг огтхон ч илтгэхгүй байлаа. Гэсэн ч хаан, уг зургийг сонгосон нь, тэрээр хөөсрөн буух хүрхрээний цацран цутгах усны цаанаас  харагдах, бяцхан ногоон бут, түүний дээр зассан шувууны үүрийг анзаарч, эрчлэн бургилж буй усан хүрхрээн дунд үүрээ засч, үр удмаа үлдээхээр, өндөглөхөө хүлээн буй бяцхан шувууг сэтгэлдээ олж харж чадсанд байлаа. Хаан, энэ зургийг сонгосныхоо дараа, албатууддаа хандан, -“Амар амгалан гэдэг нь, аядуу чимээгүй, нам гүм шуугиангүй, болгоомжлол түгшүүргүй, ажил үйлдэлгүй орчинг хэлдэггүй болохыг энэ зурагнаас олж харлаа. Амар амгалан амьдрал, амирлангуй сэтгэл нь, амьдралын аливаа бэрхшээл, бужигнаан хөөцөлдөөн дунд, зүрх сэтгэлдээ элбэрэл, амирлангуйг тээж чадахыг л хэлдэг ажээ” хэмээн ухаант сургаалаа айлджээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Aug 08, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

“Усны хүн” Aug 10, 2018 - Baigalmaa
“Карма” Aug 01, 2018 - Baigalmaa
Мянган үрэл Jul 26, 2018 - Baigalmaa