Sugar

Аав ээжийн тань харц, амьдралын тань толь юм шүү!

Jan 10, 2020 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Аав ээжийн тань харц, амьдралын тань толь юм шүү!

Та, уулзах болгондоо аав, ээжийнхээ нүдийг анзаарч харж байгаарай! Хэрэв та тэднийгээ гомдоосон бол, нүдэнд нь гуниг олж харна, хэрэв та, амжилтад хүрч, сайн яваа бол, бахархал дүүрэн харцыг нь олж харна, хэрэв танд хүнд, хэцүү байгаа бол тэднийхээ харцнаас өвдөлтийг олж харна, хэрэв харц нь айдастай байвал, танд ямар нэг таагүй зүйл тохиолдсон, түүнийгээ та мэдэж байгаа, хэрэв харц нь зовинонгуй харагдвал, бидний төлөө эсвэл хэн нэгний төлөө санаа зовж байгаагийн илрэл, хэрэв харц нь аз жаргалаар бялхаж байвал, та жаргалтай байгаа учираас л тэр, хэрэв харцанд нь зэмлэл харагдвал, алдаа хийж байна уу гэдэгтээ анхаар, ер нь та,  тэднийхээ нүдэнд өөрийнхөө амьдралыг олж хардаг гэсэн үг. Тэдний тань харц, хорвоогийн хамгийн үнэн, нөлөөгүй толь, амьдралын тань хамгийн шударга хэмжүүр гэдгийг ойлгов уу? Аав, ээжийнхээ нүдийг харж, харц нь баяр жаргалаар гийж байхаар амьдрахыг хичээ. Үргэлжид, уулзах бүртээ нүдийг нь харж, харцыг нь уншихаа  бүү март. Хааяа бас тэд чинь, харцаа буруулаад байж магад, тэгвэл тэд таны төлөө, та нарын төлөө ямар нэг алдаа гаргачихаад гэмшээд байна гэсэн үг. Хайрла, мартагнуул, тайтгаруул. Тэд гаргасан тэрхүү их, бага бүх алдаагаа, зөвхөн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийсэн байдгийг ойлго. Үргэлж таныг зүрхэндээ, “Үхтэл үр харам” хэмээн тээж явдгийг үүрд сана.  Та тэднээсээ тусдаа амьдардаг бол ойрд тэдэндээ очсон уу? Хамт амьдардаг бол хажууд байхад нь дасчихаад анхаарахгүй байгаа юм биш биз?  Сануулж, хүлээлгэж хол газар амьдардаг бол холбоо барихгүй удчихаагүй биз? Бодоорой, сэтгэлийг нь дэвтээж, зүрхийг нь гэрэлтүүлэх зул нь Та шүү дээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jan 10, 2020 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Чи... Jan 14, 2020 - Nimo