Sugar

2019 оны хөгжилтэй зурлага

Dec 07, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


2019 оны хөгжилтэй зурлага

Хуучин оноо үдэж, шинэ оноо хүлээн авах ёслолын буудлага, салютын нүргээн, баяр цэнгүүнд баярлаж хөөрсөн хуучин оны эзэн Шар нохой явах гэж буйгаа ч анзаарахгүй хөгжилтэйгээр сүүлээ шарвагануулан энд тэндгүй харайна. Гэтэл 2019 оны 2 сарын 5-н болж зөөлөн хүржигнэсэн, оны шинэ эзэн Шар, шороон гахай ирж, жилийн эзний суудалд жинтэйгээр заларна. Сайхан сэтгэлт нохой өөрийн эрх мэдэл, титэм, таягаа дуртайяа хүлээлгэн өгч 12 жилийн дараа эргэн уулзах ерөөл дэвшүүлээд салан одох бөгөөд ухаалаг гахай өөрийн дагуулуудын хамт энэ жилийг шударга мөн ухаалгаар удирдах болно. Тэр 2-р сарыг бодож төлөвлөхөд зориулна. Тэр, бүх хүн төрөлхтөнийг аз жаргалтай болгох сайхан зорилготой ирсэн, мөн бид ч үүнд нь итгэлтэй байж болно. Оны эзэн гахай, өөрийн зөрүүд тууштай зангаараа өөрийн хүссэнд хүрдэг. Тэр аж ахуйч, гэрсэг тиймээс аливаа хямрал, хорт өрсөлдөөнд өрнөх боломж өгөхгүй тул тайван байж болох нь. Мөн, гахай жил худал хуурмагийг үзэн яддагаас зальт муу хүмүүс, бас шунахай шударга бус хүмүүст шангий нь өгч, өршөөлгүй үлдэн зайлуулна. Харин, 3-р сарын эхний нарлаг өдрүүдийн хамт санхүүгийн шагнал, урамшуулал, ашиг орлогын үүдийг сониуч, үнэрч, хэрэгт дуртай гахай олж нээж, бидэнд сайхан боломжууд олгох гэнэ. Найрсаг, найзархаг гахай, бас их сонор соргог, болгоомжтой. Түүний уурыг хүргэхгүй гэвэл, түүний адил, аливааг болгоомжтой мөн бодолтой хийгээрэй. Гахай аялал жуулчилал, шилжилт хөдөлгөөнд өгөөмөр хандах юм байна. Харин залхуучуудыг өршөөхгүй. Тэр өөрөө л “сайхан шавхай”-ндаа хөлбөрч хэвтэхээ зөвшөөрөхөөс биш, өрөөл бусдад зөвшөөрөхгүй. Харин хөдөлмөрлөсний үр өгөөж, санасанд хүрэхүйц өндөр байна. 2019 он ялалтад хөтөлсөн, зорилгодоо хүрэх боломжуудаар дүүрэн, алтан зоосны жингэнэх чимээ урин дуудсан сайхан жил болох юм байна. Гахай өвөрмөц, стандарт бус, хурдтай шийдвэрүүдэд дуртайгаас уран бүтээлчид мөн гар урлалчид, үйлдвэрлэгчидэд ээлтэй хандаж, борлуулалт ашиг орлого өснө. Эрүүл мэндийн хувьд хүн бүрт адил биш байна. Харин хоолны дуршил ихсэх хандлагатайгаас, жин тань эвдэрч, товч тань тасрахвий... гэхдээ гахай идэмхий ч батарейтай юм шиг гүйж хөдөлж байдгийг дуурайвал аврагдна. Тиймээс, сайхан тансаг идээ ундаагаар дүүрэн, идэж ууж таашаал авах, мөн спортоор хичээллэж салахгүй байхаас аргагүй  жил ирж байна. Ганган хээнцэр шар бэлтгэлийн хувцастай жилийн эзэн гахай, үргэлж  таныг бэлтгэлийн талбайд хүлээсээр байх болно. Нохой жилд дурлалцацгаан, хайрын мананд хөвж, дур хүсэлдээ умбасан хосууд идэвхитэй үйлдэлд шилжицгээж хуримын ордонруу алхацгаана. Хуримын ордон, гэр бүл бүртгүүлэгсдээр дүүрэн байна. Гахай өнөр, үржимтгий, тиймээс энэ дэлхийд олон жижигхэн эрүүл саруул тооройнууд бэлэглэх гэж байна. 2019 онд хөвгүүд илүү төрнө. Гахай жилийн араншин гэнэ. Мөн оюун тархиа өнгөц мэдээллээр дүүргэхийн оронд ном зохиол, сонгодгуудаас уншихыг зөвлөж байна. 2019 он, хүн бүхний хувьд сэтгэлд үлдэхүйц, гоц гойд жил болно гэж гахай жил амлахын зэрэгцээ, алтан Шар титмээ авахын өмнө бидэнд,  бүхэнд ойлгомжтой, шуналаа дар, хэт хүсэлдээ автаж бүү өөрийгөө зовоо гэж сануулж байгаа юм байна.  Мөн алтан дундачуудын амьдралыг жинхэнэ алт болгон хувиргана гэж амлаж байгаа гэнэ шүү.  

 

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Dec 07, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Австрали Nov 09, 2018 - Baigalmaa