Sugar

Зөв авч, зөв өгөх нь өргөл юм

Aug 07, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Зөв авч, зөв өгөх нь өргөл юм

Өргөлийг зөв авах, зөв өгөхийг оюун ухааны нэгэн нууцын хэмжээнд авч үздэг байна. Хүн, зөвхөн хэрэгцээ шаардлагатай зүйлсээ авдаг, зөвхөн өөрийн хэрэгцээний төлөө амьдрахгүй, бусдад тусалдаг, өгөөмөр байх нь ертөнцийн өргөлийн хуулийг дагаж байна гэсэн үг аж. 

Энэ хуулийг мөрдөснөөр, хүн эд материалын элбэг хангалуун байдалд хүрч, эерэг сайн зан чанар, ёс суртахуунтай болдог байна. Өргөл нь, эд материал, эрдэм мэдлэг, оюун ухаан, бие мах бод, сэтгэл хөдлөл, эрч хүчээ зориулах өргөл гэж хуваагддаг бөгөөд эдгээрээс сайхан сэтгэлийн өргөл буюу бусдад аз жаргал сайн сайхныг хүссэн өргөл хамгийн чухал нь байдаг. Өргөлийг хамаа намаагүй өгөхийг мөн буруу гэж үздэг. Өгсөн өргөл буруу зүйлд зарцуулагдвал, өгсөн авсан хоёуланд нь муу байдаг. Архи уудаг хүнд өгсөн өргөл, тухайн хүн түүгээр архи авч уун, тэр хүн согтуурч, танд буруу нь ирдэг аж. Мэдлэгийн өргөл буюу эрдэм мэдлэг, оюун санаагаа бусадтай хуваалцах өргөлийг дээд өргөл гэж нэрлэдэг. Энэхүү мэдлэг нь чухам үнэн гэдгийг тогтоох нь маш чухал байдаг тул үүнд хуумгай хандаж болдоггүй бөгөөд төөрөгдөл зовлонд хүргэж болзошгүй тул хүнд аз жаргал өгөх, зөвийг өвлүүлэх агуулгатай мэдлэг, оюун ухаанаа бусдад түгээхийг нэрлэдэг дээд өргөл гэж байна. Хүнд, хүмүүст зөв мэдлэг түгээх нь нүгэл нимгэлдэг гэж үздэг. Зөв мэдлэг буюу сургаал нь өмчирхөл, аминч үзлийг агуулаагүй, өглөг өргөлийн ойлголт нь хариу нэхээгүй, ямар нэг зүйлд зориогүй байдаг. Аливааг зөвхөн хэрэглээ талаас тооцож цаг тухайд нь авдаг байх нь зөв бөгөөд харин зөвхөн таалагдсаны төлөө авдаг эд зүйлс нь шуналын үр болдог гэнэ. Мөн туслах гээд байхад яачихсан юм бэ гэсэн бухимдал агуулсан өглөгийг “харанхуй” өргөл гэдэг. Өсгөж хүмүүжүүлснийхээ төлөө үр хүүхдээрээ эргүүлж харуулна гэсэн бодол тээх нь, мөн “харанхуй” өргөлд багтдаг. Эд материал, мөнгө өгөх өргөл хүмүүсийн хувьд хамгийн хэцүү нь байдаг гэнэ. Өлсгөлөн, ядуу хүмүүсийг хооллох өргөл буян болдог. Ерөнхийдөө өргөл гэдгийг өөрийнхөө чаддаг мэддэг зүйлс, эд материалын тусламжийг бусдад сайхан сэтгэлээр зориулахыг хэлдэг ажээ. Мөн аливаа зүйлийн хөгжил цэцэглэлтэд зориулсан өглөг өргөл биш харин хандив болдог гэдгийг ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Өргөл бол хүмүүст зориулагдсан бие биенээ баярлуулах, үүний үрээр өөрөө авах, олшруулан авдаг нэгэн хууль гэдгийг ойлгох хэрэгтэй аж. Хамгийн хялбар буянтай өргөлд, бусдад сайн сайхныг хүсэх, дараа нь хүмүүсийг хооллох ордог байна. Ведийн сургаалд, хүмүүсийг хооллохыг, алтаар өргөл барихтай дүйцүүлэн үзсэн байдаг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 07, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.