Sugar

Зан чанарын үл үзэгдэх нарийн зааг

Aug 11, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Зан чанарын үл үзэгдэх нарийн зааг

Муу сайн, гэрэл харанхуй... эдгээрийн хооронд, ямар нэг орон зай байхгүй, бүр хуваасан хил ч байхгүй. Зөвхөн үл үзэгдэх нарийн, богино, нэвтэрхэд маш хялбар, анзаарагдамгүй, тунгалаг хязгаар байдаг бөгөөд ухамсар маань ажиглаж ч амжихгүй нарийн, үл үзэгдэх энэхүү заагийг давах, хүн өөрөө ч мэдэхгүй өөрчилөгдөх, хувирах байдалд ордог  гэнэ. Сайн зүйл, муу зүйл гэж бид хэдийгээр ялган салгаж үздэг ч тэдгээрийн хоорондох үл үзэгдэх маш нарийн  энэ заагийг хүн давахаас болгоомжлох, эерэг сайн чанаруудаа хамгаалах хэрэгтэй болдог. Жишээ нь: 

-Шударга зан.... Энэ занг үргэлж эр зориг дагалдаж байдаг, онцлон магтагддаг сайн чанар. Гэсэн ч нарийн анзаарагдамгүй өнөөх заагийн цаана, сэтгэлгүй, аминч зан, хүний өөрийн үнэлэмжийг устгах оролдлого байдаг.
-Хайр. Хайр нь гэгээлэг, бүтээгч, өгөөмөр сайхан мэдрэмж. Гэтэл өнөөх нарийн заагийн цаана, “би хайртай учраас, чи тийм байх ёстой, ёстой, ёстой” гэсэн тулгалтууд дагалдаж байдаг.
-Халамж. Хэн нэгэн таны төлөө ямар нэг зүйл хийхэд гарч ирдэг таатай мэдрэмж. Гэтэл, нарийн заагийн цаана, хяналт, хаалт, хязгаарлалт байдаг.
-Бүхнийг хүлээн авдаг, хүлээн зөвшөөрдөг зөөлөн зан. Гайхалтай ухаалаг мэдрэмж. Харин нарийн заагийг алхвал, юуг ч үл ойшоох хандлага, ямар ч байсан хамаагүй гэсэн хүйтэн чанар руу хальтрахад тун ойр.
-Хорвоо ертөнцийг үнэлгээнээс саланги хүлээж авах чанар. Төгс зан чанар бөгөөд оюун санааны өсөлтийн оргил. Багахан шиг, энэхүү үл үзэгдэх нарийн заагаас хэтэрвэл, итгэл үнэмшлийн хүлээсэнд баглагдан, орчин тойрондоо саад болдог байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 11, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.