Sugar

Ямар ч хичээлийг Фейнманы аргаар, хялбар сурах 3 алхам

Dec 07, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Нобелийн шагналт, физикч Ричард Фейнман, ямарч сэдвийг хурдан гүнзгий ойлгоход туслах, сургалтын алгоритмын аргыг зохиожээ. Тэр, би сайн сурагч байгаагүй, хичээлд зарцуулж байгаа цаг хугацаанд их анхаардаг байсан, харин дараа нь би, амьдралыг минь өөрчилсөн нэгэн зүйлийг анзаарсан юм гэж үүнийгээ тайлбарласан байдаг. Тэрээр, мэдлэгийг “ямар нэг зүйлийг мэдэх” ба “ямар нэг зүйлийн нэршлийг мэдэх” гэж хоёр хувааж үзсэн бөгөөд энэ арга нь, өөрийнх нь олж авсан мэдлэгийн гол үндэс болж амжилтад хүргэсэн гээд, энэ аргаар хурдан гүнзгий ойлгох боломжтой болдог гэсэн байна. Судлах гэж буй зүйл тань хичээл, сэдэв, ойлголтын аль нь байх нь хамаагүй ба энэ арга маш хялбар, хаана ч хэрэглэж болдог нь гайхалтай аж. Энэ аргыг зүгээр нэг сургалтын арга биш, тэс өөрөөр сэтгэн бодох боломж, алхам гэж үздэг.

1. Цэвэрхэн хуудас цаас аваад судлах, ойлгох гэж буй зүйлээ бичих. Энэ зүйлийнхээ тухай мэддэг бүхнээ маш энгийн үгээр бичих хэрэгтэй. Мэргэжлийн үгс, нэршил ашиглах нь таныг тухайн сэдвээс улам холдуулдаг гэнэ. Эхнээс нь аваад, дуустал бага хүүхэд ч хүртэл ойлгочихоор, хамгийн энгийн дэлгэрсэн үгсийг ашиглан бичээд, унших үед, та өөрөө мэдэх ёстой дутуу зүйлсээ анзаарах бөгөөд энэ нь хүн, уг зүйлийг гүнзгий ойлгох, ойлголтууд хоорондын уялдаа, харьцааг ойлгох маш үр дүнтэй арга болж өгдөг аж.
2. Эхлээд, уг сэдэвтэй холбоотой зүйлсийг мартсан, эсвэл тайлбарлаж бичиж чадахгүй байх, ойлголтуудаа холбож чадахгүй байх зэрэг мэдэхгүй зүйлстэй таарах нь гарцаагүй. Энэ бол маш чухал алхам бөгөөд та өөрийн мэдлэгийн “хил”-ийг нээж байна гэсэн үг. Та өөрийн нэг чухал зүйл болох “сургалт эхлэх цэг”-ийг мөн олчихлоо. Өнөөх бичсэн зүйлсээ дахин уншиж, хамгийн энгийн үгээр тайлбарлахыг хичээ. Та, өөрийн мэдлэгийн хязгаараа мэдэх нь таны гаргадаг алдааг мөн хязгаарлаж, мэдлэгт хүрэх амжилтын боломжуудыг тань шууд нэмэгдүүлж өгдөг.
3. Одоо танд өөрийн тань бичсэн, нижгээд хуудас байна. Түүнийгээ дахин харж, ямар нэг мэргэжлийн хэллэг орсон эсэхийг сайтар хянаарай. Одоо үүнийгээ ердийн өгүүллэг шиг, чангаар унш. Энэхүү сонсогдохуйц уншиж буй тайлбар тань, нэг л биш, хачин байвал, уг сэдвийн мэдлэг тань дахин ажиллахаар байгааг заадаг.

Мөн, өөрийнхөө ойлголтод эргэлзээд байвал, энэ сэдвийн талаар ямар ч ойлголтгүй хүн, эсвэл 8 настай хүүхдэд уншиж өгөөд үзээрэй. Мэдлэгээ бусдад дамжуулах энэ арга таны мэдлэгийг шалгах сайн шалгуур болж өгнө. Хэрэв сонссон хүн тань ямар нэг ойлголт авчихсан байвал та, өөрөө гүн гүнзгий мэдлэг авсаны тань шинж тэмдэг. Танд амжилт хүсье.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Dec 07, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

3 цаг Aug 29, 2017 - Baigalmaa
Бурханы хэл Aug 28, 2017 - Baigalmaa