Sugar

Төсөөллийн хүч буюу Бурханы урлангийн газар

Jul 08, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Таны төсөөлөл бол, үнэхээр амьдралын урлан юм шүү. Түүний тусламжтай, бүтээлч санаагаар дүүрэх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, төсөөлшгүй амжилтад хүрэх, өвчинөө илааршуулах, хайр дурлалтайгаа учрах, материаллаг байдлаа дээшлүүлэн элбэг хангалуун амьдрах зэрэг амьдралын бүхий л хүслээ бодит болгох боломжтой. 

Үүний тулд, төсөөллөө зөв ашиглаж сурах хэрэгтэй. Хүн үргэлж дотроо аливааг төсөөлсөөр байдаг. Гэхдээ энэ нь үргэлж зөв төсөөлөл байдаггүй нь харамсалтай. Өдрийн турш юу бодож төсөөлснөө анхаараад үз. Төсөөллийн тань ихэнхи хувьд, айдас болгоомжилол, өвчин, гай гамшиг зэрэг дүрслэлүүд зонхилж байвал, та, энэ бүхнээ хэсэг хугацааны дараа бодож төсөөлснөөрөө авах болно. Та, юу төсөөлнө түүнийгээ хүссэн ч, хүсээгүй ч авна. Энэ бол Ертөнцийн хүчирхэг нэгэн хууль юм. Гэхдээ, энэ бүхэн таны гарт буюу таны толгойд байж, таны өөрийн хүсэл зүтгэлээр шийдэгдэж болдог сайн талтайг хэлэхэд таатай байна. Өөрийнхөө төсөөллийг амжилт, баяр баясгалан, аз жаргалын зураглалаар дүүргэж чадвал, Ертөнц танд, энэ бүхнийг төсөөлсний тань дагуу олгодог. Хэрэв, Томас Эдисон, цахилгаан гэрэл бүтээх өөрийн санаанд итгээгүй, түүнийгээ төсөөлөөгүй байсан бол, бид өнөөдөр лааны гэрэлд, мөн интернет амьдралд маань орж ирэхгүй байх байсан. Тэр, өөрийн санаагаа тархиндаа зураглан, бүх зарчимууд, хүрэх үр дүнгээ төсөөлөлдөө харж, бусдын үгүйсгэлийг огтхон ч тоож авч үзээгүй юм. Тэр төсөөлөлдөө цахилгааныг зурчихсан, үр дүнд нь итгэсэн байсан. Үүнийх нь үр дүнд, өнөөдөр бид цахимаар харьцаж сууна. Таны төсөөлөл ялгаагүй үүнтэй адил шинж чанартай юм. Эхлээд, асуудлуудаас салж, хүссэндээ хүрэхэд төсөөллөө ашиглаж сурах хэрэгтэй ба дараа нь том зорилгууддаа аажимаар шилжин биелүүлэх чадвар хүн бүрт байдаг. Жишээ нь, хүсч буй зүйлээ өөртөө хамгийн аятай таатай байхаар, нарийн ширийн бүх зүйлийг сэтгэлдээ төсөөл. Эргэлзээ болгоомжилолгүй бодож төсөөлсөн бүхэн тань бодит болно. Та шалгаад үзээрэй. Өрөө дарахыг хүсч байвал, өрөө төлж байгаагаар, авч буй хүн тань баяртайгаар инээмсэглэж буйгаар, сэтгэл тань хөнгөрч байгааг мэдрэн төсөөлж баярла. Удалгүй үнэхээр хүссэнээр тань болно. Хэрэв танд алхах, гүйх хэцүү, эсвэл өвдсөн байгаа бол, эрүүлдээ хийх байсан зүйлсээ дараалуулан төсөөл. Өөрийгөө эрүүл байгаагаар төсөөлөөд үздээ, гайхалтай илааршилт, эдгэрэлт явагддаг. Машин авмаар байна уу? Машин дотроо, рулиэ эргүүлэн, дуртай дуугаа сонсон, шинэхэн машинаараа давхиж байна гэж төсөөлөөд байгаарай. Хичнээн олон удаа төсөөлнө төдий чинээ хурдан машинтай болно. Оюун бодол дох санаануудаа үргэлж төсөөлж бай. Санаанууд, эд баялаг авчирдаг. Аливааг ихээр хүсэхэд, хүн түүн рүүгээ л явж байдаг. Суут жанжин Наполеон Бонапарт, -“Төсөөлөл дэлхийг удирдна” гэсэн алдарт үгээ хэлж, түүндээ итгэн агуу ялалтуудыг байгуулж явсан гэдэг. Тиймээс, амжилт, завшаан, аз жаргал маань бидний гарт байдгийг ойлгон, Бурханаас заяасан төсөөллийн урландаа амьдралаа цогцлуулах боломжоо ашиглаарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jul 08, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.