Sugar

“Цэвэр” цонх, “цэвэр” сэтгэл

Mar 31, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

“Цэвэр” цонх, “цэвэр” сэтгэл

Нэгэн гэр бүл шинэ газар нүүж иржээ. Байшингийн ар талын талбай нь хөршүүдийнхтэй залгаа, намхан хайсаар тусгаарлагдсан тул арын талбай дах зүйл, бүгд харагддаг байлаа. Нэг удаа өглөөний цайгаа ууж суухдаа цонхоор, угаасан цагаан хэрэглэлээ гадаа хэцэн дээр өлгөх хөршийн эмэгтэйг харцгаав. Гэтэл эхнэр нь, -“Хар даа, ямар муухай даавуунууд вэ, энэ эмэгтэй юм угааж чаддагггүй юм байна, магадгүй угаалгын нунтагаа сонгож чаддаггүй юм болов уу” гэв. Нөхөр нь цонхоор харснаа юм дуугарсангүй. Түүнээс хойш, хөрш эмэгтэйн угаасан зүйлсээ өлгөхийг харах үе таарах бүрт ийм маягийн яриа болоод өнгөрдөг болжээ. Нөхөр нь урдын адил юм хэлдэггүй байв. Гэтэл, нэг өглөө, эхнэр нь, хөршийнхөө хэцэн дээрх цав цагаан угаасан зүйлсийг хараад гайхсан дуугаар, нөхөртөө, -“Чи хардаа, хөрш эмэгтэй маань одоо л нэг юмаа угааж сурч дээ! Хэн заагаад өгчихөв өө?” гэхэд, нөхөр нь, -“Хэн ч бишээ, өнөө өглөө эрт босоод би, цонхоо арччихсан юм” гэжээ.
Амьдрал дээрхи бүх зүйл үүнтэй адил байдаг. Бидний цонхоор харж буй бүх зүйлс, “цонх”-ны цэвэр тунгалаг эсэхээс шалтгаалж байдаг, мөн амьдралын ямар ч зүйлийг харах өнцгөө, хүлээн авах сэтгэлээ “цэвэр” сэтгэхүйдээ даатгаж, алив таагүй зүйлсийг бусдаас биш өөрөөсөө эрж хайх чадвартай байх хэрэгтэйг энэ түүх сануулах ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Mar 31, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.