Sugar

Та бол үнэлшгүй капитал

Jan 22, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Та бол үнэлшгүй капитал

Хүн хүүхэд байхдаа, эргэн тойрныхныхоо үйлдэл, сэтгэгдэлийг маш эмзэг хүлээж авч байдаг. Хэрэв багш нь магтвал дэлхийн оргилд гарчих юм шиг хөөрч, хэрэв хашгирч загинавал энэ хорвоод баймааргүй санагдах байдалд орж байдаг. Энэ үед хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж суугаагүй байдаг бөгөөд өөрийгөө хэрэгтэй, ашигтай байх, магтуулах талаас хүлээж авч, амжилттай байх үедээ өөрийгөө үнэлж, бүтэлгүйтэх үедээ өөрийгөө үгүйсгэж байдаг. Ийнхүү, хүүхэд насанд суусан хүмүүжил, хүмүүсийг үнэгүйдүүлж насан туршид нь үйлчлэн, хэн нэгэнд заавал магтуулж өөрийгөө мэдрэх, эсвэл анзаарагдахгүй бол гундсаар явах уу? Өөрийгөө үнэлж сурах маш хялбар, та, одоо босоод нөгөө өрөөнд байгаа хайртай дотны хүмүүс, эсвэл тусдаа амьдардаг дотны хүмүүс дээрээ яваад ор. Ороод анзаараарай. Тэдний сэтгэл санаа таныг хараад хэрхэн өөрчлөгдөж, өөдрөг болж байгааг харах мөч таны үнэлшгүй үнэлэмжийг харуулдаг. Хань тань таныг харах харц, үр хүүхэд тань таныг хараад баярлах, ээж, аавынхаа, дотроос нь ундрах хайрыг мэдрэх, эгч, ах дүү тань харсандаа, уулзсандаа баяртайгаар ярьж хэлэх үгс, энэ бүхэн таны үнэлшгүй капитал болохыг тань харуулна. Та, тэдний хувьд юугаар ч сольшгүй үнэт капитал гэдгээ мэдрэв үү? Та, дахин давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц чанаруудыг агуулсан хувь хүн! Та мөн өөрөө өөртөө үнэлшгүй капитал! Үүнийгээ мэдэрч ойлгосон цагт, амьдралыг үзэх үзэл тань өөрчлөгдөн, аз жаргалыг эдэлж буйгаа ухаарах болно. Мөн өөртөө итгэх итгэл тань өсч амжилт руу урагшлах зам тань нээгднэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jan 22, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Гэмшил Apr 19, 2017 - Baigalmaa